ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс батлагдсан хөтөлбөрийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад  2018 оны 02 дугаарсарын 07-ны өдөр салбарын сургалт зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамруулахаар зарласан ерөнхий боловсролын сургуулиудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шалгалтын бэлтгэл ажлыг хангуулах, хяналтын хуудсыг сурталчилах, сургалтын орчныг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх, дотоод хяналтыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн ба сургалтын явцад “Ерөнхий боловсролын сургуулиудад боловсролын салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудал”

“Хүүхдийн байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөлийг шалгах, хяналтын хуудсыг ашиглаж эрсдэлээс сэргийлэх нь”, “Ерөнхий боловсролын сургуульд дотоод хяналт шалгалтыг төлөвшүүлэх нь” сэдвээр болон Боловсрол, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалтын үед илэрдэг нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудал, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын хүрээнд тодорхой мэдээллүүдийг өглөө.
Сургалтанд нийт 36 ерөнхий боловсролын сургуулийн 37 захирал, сургалтын менежерүүд хамрагдсан болно.