“ХУУЛИА МӨРДЬЕ-21”

“Хуулиа мөрдье-21” аяны хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Энхчимэг, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Г.Галбадрах, Г.Билгүүн нар тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Хүүхэд, Гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран дүүргийн Иргэний танхимд төрийн өмчийн – 19, төрийн бус өмчийн – 8 сургуулиудын захирал, нийгмийн ажилтнууд болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 21 аж ахуй нэгж, байгууллагыг хамруулан “Хүүхдийн эрх зөрчигдөх, өсвөр үеийн хүүхдийн архи согтууруулах ундаанаас үүдэлтэй учруулж болох хор уршиг, гэмт хэрэгт өртөх эрсдлээс урьдчилан сэргийлэх”, “Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт” сэдэвт сургалтыг зохион байгуулан, нийтлэг илэрч буй зөрчил дутагдлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарч ажиллах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.