СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /ОУАЭА/-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй MON/9/007 тоот төслийн хүрээнд 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 02 дугаар сарын 09-ний хооронд Өмнөд Африк Улсын Үндэсний цөмийн хяналтын газарт “Байгалийн гаралтай цацраг идэвхт изотопын шинжилгээ” сэдэвт сургалтанд НМХГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн улсын байцаагч Э.Уранцэцэг оролцож мэдлэг, мэргэжилээ дээшлүүллээ.Тус сургалтаар Альфа спектрометр болон нийлбэр альфа бетта системашиглан байгалийн цацраг идэвхт изотопын шинжилгээ хийх, дотоод шарлагыг тодорхойлох, альфа цацрагийн тунгийн үнэлгээ хийх зэрэг сэдвүүдийн дагуу үзэж судлан, судалгааны реактор, дотоод шарлагын лабораторитай танилцлаа.