ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ОСЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ АГУУЛГЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Цөмийн энергийн комиссын Ажлын Албанаас 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан Европын комиссоос Монгол Улсад хэрэгжүүлж буй 8 зорилт бүхий “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчинг бэхжүүлэх нь” MN3.01/12 төслийн 8 дугаар зорилтын хүрээнд “Цөмийн болон цацрагийн ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулахад оролцох ЦЭК-ын АА, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар, НМХГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэс, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагуудын төлөөлөлийн уулзалт боллоо.
Тус уулзалтаар Монгол Улсын хуулиуд, Олон Улсын Атомын энергийн Агентлаг болон Европын комиссоос гаргасан дүрэм журам, зөвлөмж дээр тулгуурлан боловсруулсан “Цөмийн болон цацрагийн ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний агуулгыг танилцуулж, ослын төлөвлөгөөний төслийг боловсруулах, түүнд тусгах асуудлын талаар харилцан санал бодлоо солилцож, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө боловсрууллаа.