ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Нийтийг хамарсан баяр, ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/12 дугаартай удирдамжийн дагуу сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад тус дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа  эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хамрагдаж байна. Шалгалтаар тухайн өдөр үйлдвэрлэсэн хоол зуушнаас авсан дээжийг стандартад заасан хэмжээгээр авдаггүй, хоолны дээж авсан тухай бүртгэл хөтлөлт хангалтгүй, болсон болон түүхий бүтээгдэхүүнийг хөргүүрт хамт хадгалсан зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрч байгааг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *