ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШАЛГАЛТ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргын баталсан “Мэдлэгээ дээшлүүлж бусаддаа түгээе-2018” сургалтын хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны ахлах мэргэжилтэн Б.Сансармааг урьж “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалтын өнөөгийн байдал” сэдвээр сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Сургалтын төв”-д зохион байгууллаа.
 
Тус сургалтаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж бодлого, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн бүртгэл мэдээлэл, шалгалт баталгаажуулалтын талаар харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *