СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ДОТООД ОРЧНЫ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ДОТООД ОРЧНЫ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Агаарын бохирдолтой тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12-р сарын 1-ний өдрийн 324-р тогтоолоор Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн нийт сургууль, цэцэрлэгүүдийн анги танхимыг агаар цэвэршүүлэгчээр хангах ажлыг хийхээр шийдвэрлэж эхний ээлжинд агаарын бохирдол ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдэд төхөөрөмжийг нийлүүлсэн бол 2018 оны 1-р сарын 30-ны өдөр хоёрдугаар ээлжийн цэцэрлэг сургуулиудад агаар шүүгч төхөөрөмжийг нийлүүллээ.
Энэхүү агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийн хоёрдугаар хэсгийн нийт 221 ширхэг шүүлтүүрийг Хан-Уул дүүргийн 10 цэцэрлэг, 5 сургууль, эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч ажиллалаа. 
Дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгчийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Э.Бодьцэцэг, ИТХ-ын тэргүүлэгч Т.Рэгзэдмаа, ИТХ-ын төлөөлөгч, засаг даргын орлогч Г.Батсайхан, ХУД дэх МХХ хяналт тавьж, тус дүүргийн Боловсролын хэлтэс оролцлоо.