САР ШИНИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

НМХГ-аас 01/12 тоот удирдамжийн дагуу хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эрчим хүчний хяналт /цахилгаан, газрын тос, шингэрүүлсэн шатдаг хий/-ын чиглэлээр нийслэлийн 9 дүүргийн улсын /ахлах/ байцаагчид хийж гүйцэтгэж байна. 
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 138 аж ахуйн нэгж, 239 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдлаа.

ХЯНАЛТ ШАЛГАЛТААР: 
Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 26 заалт бүхий 6 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөв. Холбогдох хуулийн дагуу Жигд Хүч ХХК, ОАСИ ХХК, Баян тэнгис ХХК, Дархан хан хоршоо ХХК зэрэг 6 аж ахуйн нэгжид 5500.0 мян/төгрөг, н.Ганболд, А.Өлзийбаяр, А.Ариунбаяр зэрэг 14 иргэнд 2100.0 мян/төгрөг, нийт 20 газарт 7600 мян/төгрөгийн шийтгэл ногдуулсан. Дараах нийтлэг зөрчил илэрч байна. Үүнд: 
– Хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй;
– Дотоодын хяналтыг хэрэгжүүлдэггүй, үйлдвэрлэлийн технологийн эрсдэл үүсэх горимд хяналт тавьдаггүй;
– Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй;
– Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд гарал үүсэл тодорхойгүй,
– Үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүн нь шошгололтын стандартын шаардлагыг хангаагүй;
– Ажилтан нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдаагүй;

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 13 гүний хяналтын бүсээр нийт 22 улсаас импортлогдсон, 576 аж ахуйн нэгжийн 19608,6 тн мал амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон боловсруулсан хүнсний чанар аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийж ажиллаж байна.
Хяналт шалгалтын явцад 8 зөрчил илрүүлж, арилгуулсан байна.Тухайлбал: ХАБҮЛЛ-ийн шинжилгээний дүнг үндэслэн нийт 13 нэр төрлийн 7,6 тн, 5320 ширхэг, 114.539.700 төгрөгийн дарсанд улсын байцаагчийн 02-09-03-183/05 тоот дүгнэлт үйлдэж, гаалийн горимоор устгуулахаар шийдвэрлэсэн.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР: 
Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 24 дээж /жимс, жимсгэнэ, хүнсний ногоо/-ийг ургамлын эрүүл ахуй, хүнсний хими, нян, хор судлалын шинжилгээнд тус тус хамруулахад 23 дээж нь тухайн шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага хангасан, 1 дээжинд хорио цээртэй хортон шавж илэрсэн байна. 
Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр шаардлага хангаагүй гарсан 1 нэр төрлийн, 7 кг, 70,0 мян/төгрөгийн хар чавгыг хураан авч, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж, тухайн бүтээгдэхүүнийг зориулалтын устгалын цэгт устгалаа. 
Эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр НМХГ-ын төв лабораторид 87 дээж /хэвийн боов, согтууруулах ундаа зэрэг/-ийг хүнснийхими, нян, хор судлал, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээндхамруулахад тухайн шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшиндстандартын шаардлага хангаж байна.
Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр нийслэлийннутагдэвсгэрт худалдаалагдаж буй шингэн сүүний чанар аюулгүй байдалд үнэлэлт өгөх зорилгоор ХХААХҮЯ, НХХААГ, Хүнсчдийн холбоотой хамтран 17 цэгт шалгалт хийж, 16 дээжийг авч НМХГ-ын төв лабораторид нян судлал, хими, мал эмнэлэг ариун цэврийн шинжилгээнд хамруулахад химийн шинжилгээгээр 3 дээжинд усны хольцтой, нян судлалын шинжилгээгээр 2 дээж бруцеллёзын үүсгэгч илэрсэн.
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид 10 дээжийг пенциллин, тетрациклин, хлорамфиникол, стрептомицин зэрэг антибиотекийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээнд хамруулахад 1 дээжинд хлорамфеникол илэрсэн байна.

ЗӨВЛӨМЖ: 
Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж, ард иргэддээ аюулгүй хүнс хэрэглэж, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн сонгож авахыг зөвлөж байна.