ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тамгын газрын даргын баталсан “Мэдлэгээ дээшлүүлж бусаддаа түгээе-2018” сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсээс улсын байцаагчдынхаа мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш Доктор, дэд профессор Ч.Сономдагвыг урьж “Улаанбаатар хотын орчны бохирдлын судалгаа” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

Сургалтаар Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийгдсэн агаарын бохирдлын судалгааны талаар, мөн РМ2.5 smart sensor багажаар хэмжсэн хэмжилтийн үр дүн, бохирдлын динамик, зураглал, бохирдлын хэмжээ зэргийн талаар мэдээлэл өглөө.