“ХӨГЖИЖ БУЙ ОРНЫ ХИЛЭЭР ОРЖ, ГАРАХ МАЛ АМЬТАН, УРГАМАЛ ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДЭД ТАВИХ ХЯНАЛТ”СЭДЭВТ СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

Тус сургалтанд ХХААҮҮХХ-ийн ургамал хамгаалал, хоро цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Булган, ЭИХХ-ийн улсын байцаагч Х.Нямбаатар нар 2015 оны 6 дугаар сар 30-наас 7-р сарын 23-ны хооронд БНХАУ-ын “Чанарын хяналт, хорио цээрийн газар”-аас Чангжоу хотын “Чанарын хяналт, хорио цээрийн хяналтын газар”-т зохион байгуулсан “Хөгжиж буй орны хилээр орж, гарах мал амьтан, ургамал тэдгээрийн   гаралтай түүхий эдэд тавих хяналт”  сэдэвт сургалтанд 21 хоног хөтөлбөрийн дагуу хамрагдсан.

Сургалтаар бүх Хятадын “Чанарын хяналт, хорио цээрийн газар”-ын бүтэц, зохион байгуулалт, хууль эрх зүйн үндэс, хяналтыг  хэрэгжүүлдэг арга зам, хяналтанд хамрагддаг түүхий эд, бүтээгдэхүүн,  тэдгээрийг шинжлэх шинжилгээний лаборатори, шинжлэх арга зүйн талаар танхимын болон үзүүлэх сургалтанд хамрагдлаа.