ИРГЭН ТА ӨӨРСДИЙН АЮУЛГҮЙН БАЙДЛЫН ТӨЛӨӨ ДООРХ САНАМЖИНД АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ.

 

Та АЮУЛ=БОЛГООМЖГҮЙ ҮЙЛДЭЛ+ХЭВИЙН БУС НӨХЦӨЛ гэдэг томьёолол юунаас үүсдэгийг мэдэх үү?

                 Хэвийн бус нөхцөл нь техник технологийн ашиглалт хамгаалалт, эрсдэлийн үнэлгээ, ажлын аюулын дүн шинжилгээг тогтмол хийлгэж хэвшүүлээгүй, болгоомжгүй үйлдэл нь хүний үйл ажиллагаанаас шууд шалтгаалах тул Манай Улсад мөрдөж байгаа эрх зүйн баримт бичгүүдтэй уялдуулан зохицуулж дараах зөвлөмжийг танд хүргэж байна.

                 Иймд техникийн хэвийн бус нөхцөл, болгоомжгүй үйлдэл хоёуланг нь тэглэвэл аюул эрсдэлээс хамгаалагдана.

ЭСКАЛАТОРЫН АШИГЛАЛТЫН ҮЕИЙН АЮУЛГҮЙН САНАМЖ

  • Бага насны хүүхдийг хөтөлж, анхаарал болгоомжтой хөдөлгөөн оролцуулах
  • Хувцас болон бусад эд зүйл хавчуулагдахаас болгоомжлох
  • Халтирч унах, тэнцвэрээ алдахаас болгоомжлоорой
  • Гишгүүр, орох, гарах тавцан болон билэнтүүсийн хоорондын зай завсарт хавчуулагдахаас болгоомжлох
  • Урсдаг шатны урсгалын эсрэг зорчиж болохгүй
  • Овор ихтэй эд зүйл зөөвөрлөх нь хориотойг анхаарна уу

Урсдаг шатны угсралт, засвар болон дуудлага үйлчилгээний дугаарт хандана уу