БҮГД НАЙРАМДАХ АРМЯН УЛСАД “ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ БОЛОН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ БҮСИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Бүгд Найрамдах Армян Улсын Ерван хотноо Европын комиссоос  2016 оны 04 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хяналтын байгууллагын хууль эрх зүй болон үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоо” сэдэвт бүсийн сургалтад НМХГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч оролцлоо.Сургалтад Бүгд Найрамдах Армян, Беларусь, Гүрж, Кыргызстан, Молдов, Монгол, Таджикстан, Украйн зэрэг нийт 8 орны 15 оролцогчид оролцсон. Монгол улсаас ЦЭК-ын Ажлын алба, ОБЕГ, МХЕГ, НМХГ-ын холбогдох албан хаагчид хамрагдсан байна.

Сургалтаар цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой олон улсын хууль эрх зүйн баримт бичиг, хяналтын байгууллагын дэд бүтэц болон тогтолцоо, үүрэг хариуцлага, цөмийн хяналтын байгууллагын эрх үүрэг, хүний нөөц, цөмийн болон цацрагийн үүсгүүрт тусгай зөвшөөрөл олгох зарчим, цацраг идэвхт материалын тээвэрлэлтэд тавигдах цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагууд, цөмийн болон цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээ, ослын бэлэн байдал, хяналтын байгууллагын мэдээллийн ил тод, хараат бус байдал, олон улсын болон европын холбооны хууль, дүрмүүдийн талаар мэдлэг олж авч, оролцогч орнуудын хяналтын байгууллагын туршлага, цөмийн реакторын талаар харилцан мэдээлэл солилцлоо.