БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛС БОЛОН ИХ БРИТАНИ УЛСУУДАД ТУРШЛАГА СУДАЛЛАА

 НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун 2016 оны 04 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Чех улсын Прага хотноо зохион байгуулагдсан “Нано технологийн эм, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, мансууруулах бодисын түгээлт, тээвэрлэлт, хэрэглээ” сэдэвт олон улсын хурал, 2016 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр Их Британи улсын Лондон хотноо зохион байгуулагдсан “Иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг бууруулах арга зам” сэдэвт олон улсын хуралд тус тус оролцлоо.

Бүгд Найрамдах Чех улсын Прага хот болон Их Британи улсын Лондон хотноо зохион байгуулагдсан олон улсын хурлуудад оролцож, эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагын төлөөлөгчидтэй мэдээлэл, санал солилцон, туршлага судлахад томилолтын зорилго оршлоо

“Иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг бууруулах арга зам” сэдэвт сургалтанд салбараа тэргүүлдэг 120 экспертүүд, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцож энэ төрлийн гэмт хэргийн талаар өргөн хүрээнд санал бодлоо солилцсон. Норвегийн Ослогийн их сургууль, Испанийн Барселонагийн их сургууль, Туркын Истанбулын техникийн их сургууль, Австрийн Инсбракын анагаахын их сургууль, Чех улсын Мал эмнэлэг, эмийн шинжлэх ухааны их сургууль, Япон улсын Осакагийн шүд эмчилгээний их сургууль болон Их Британий Батийн их сургууль болон бусад улсын их сургууль, судалгааны байгууллагуудаас ирсэн эрдэмтэн багш нар илтгэл тавьж лекц уншсан байна. 

“Нано технологийн эм, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, мансууруулах бодисын түгээлт, тээвэрлэлт, хэрэглээ” олон улсын хурал /NDDTE’16/-ын зорилго нь дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаачдыг цуглуулан салбарын асуудлыг дээд түвшин ярилцаж, мэдээлэл, санал солилцоход байдаг. Түүнчлэн тухайн салбартай холбоотой анхаарал татаж буй сүүлийн үеийн бүтээгдэхүүн, аппликэйшн, суурь зарчмуудын талаар экспертүүд, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд уулзаж,шинэ хамтын ажиллагааг хөгжүүлэх орчин бүрдүүлэх боломж олгодог. /NDDTE’16/ нь “Орчин үеийн нанотехнологийн хөгжил” дэлхийн конгресс /RAN’16/-ын нэг салбар юм.Тус хурлын үеэрурьд нь хэвлэгдэж, танилцуулагдаж байгаагүй дэлгэрэнгүй, хураангуй болон товчилсон хэлбэрээр хэвлэгдсэн хавдар, эмнэлэгийн салбар дахь нанотехнологи, ген шилжүүлэх систем, наноэмнэлэгийн технологиуд, зураг оношилгооны нанотехнологи гэх зэрэгтэй холбоотой судалгааны бүтээлүүд тараагдаж байлаа.

Дээрх хурлуудад оролцсоноор олон улсад тухайн салбарын тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагатай танилцаж, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын тодорхой шинэлэг, дэвшилтэт арга аргачлалуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, шаардлагатай ажлуудыг зохион байгуулах боломжтой гэж харсан. Ингэснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх эрхийг хангуулахбайгууллагын зорилгыг биелүүлэх үйл ажиллагаанд тодорхой үр дүн гарна.

Нэг талаас иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг бууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, мансууруулах бодисын хэрэглээ, тээвэрлэлтийнталаар олон улсад сүүлийнүед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого журам, багаж хэрэгсэлтэйтанилцахболомжийголгосон бөгөөд нөгөө талаас Мэргэжлийн хяналтын байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх боломжтой шинэ арга туршлага, олон улсын хууль, дүрэм журмын талаар тодорхой ойлголт авч чадлаа