АСЕМ-ЫН “ЭРҮҮЛ АХУЙ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЕМИНАРТ МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

АСЕМ-ын “Эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал” семинарыг Европын холбооны Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын газраас Бельгийн Вант улсын Брюссель хотод 2015 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.  СЕМ-ын “Эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал” семинарт хүнсний аюулгүй байдал, мал, амьтан, ургамал, хорио цээр, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг засгийн газрын яам, агентлагууд, их сургуулиуд, судалгааны байгууллагууд, АСЕМ-ын болон Европын холбооны институтуудыг хамарсан43 улсын 159 оролцогч оролцсон бөгөөд Монгол улсаа төлөөлж 4 оролцогч оролцсон юм. Монгол Улсын төлөөлөгчдөд  НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун багтлаа.

 Хүнсний аюулгүй байдал болон холбогдох хууль, эрхзүйн талаар илүү сайн ойлголттой өгөх, Ази болон Европын оролцогчдыг шууд санал солилцуулахад /форум/ семинарын зорилго байлаа. Сургалтанд хүнсний аюулгүй байдлыг шинжлэх ухааны болон системийн талаас нь авч үзэж, туршлага солилцох, амьтан, ургамал, хорио цээр, эрүүл ахуй зэрэг хүнсний аюулгүй байдалтай холбогддог ойлголтуудын талаар шинжлэх ухааны болон техникийн мэдлэгийн солилцоог эрчимжүүлэхийг зорьжээ.  А

Олон улсын хэмжээнд тухайн улсын хүнсний аюулгүй байдлыг хүнсний хангамж, хүнсний баталгаа, хүнсний бүтээгдэхүүний шимт чанар гэсэн цогц асуудлын хүрээнд авч үзэж байгаа бөгөөд тухайн оронд хэрэгжиж буй аливаа төсөл, хөтөлбөрт дээрх асуудлуудыг цогцоор тусгахыг санал болгож байна.

Мал эмнэлэгийн салбар болон малын эрүүл ахуйд тавих шаардлага өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан мал амьтан, ургамал хорио цээр болон эрүүл ахуйн гэсэн ойлголтуудын талаар тодорхой мэдээлэл өгч, эдгээрийг хүнсний аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлэх бодлогын нэг хэсэг хэмээн авч үзэх нь хэрэглэгчийг хамгаалахад ихээхэн тус дэм болох талаар онцолж байв.

Эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, албан тушаалтнуудад тухайн улс, бүс нутагтаа бодлого тодорхойлж, хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой зөвлөгөө, мэдээлэл, санаанууд хэлэлцэгдэж байсан бөгөөд оролцогчид, зохион байгуулагчид уг семинарыгөндөр үр дүнтэй болсон гэж дүгнэсэн.