“ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ЖИМС, ЖИМСГЭНИЙГ БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бээжин, Хунан мужийн Чанша, Чандэ, Гуанши мужийн Бэйхай, Наннин зэрэг хотуудад 2015 оны 08 сарын 19-ний өдрөөс 09 сарын 08-ны өдрүүдэд явагдсан “Хөгжиж буй орнуудад жимс, жимсгэнийг боловсруулах, ашиглах нь” сэдэвт семинарт тус газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш ахлан эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Идэрбат, Ж.Цэрэнпагма, Р.Нармандах болон хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Билгүүн нарын 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамрагдлаа. Тус сургалтанд Ази, Европ, Өмнөд Америк, Африк тивийн нийт 25 орны 62 хүн хамрагдсан ба гадил, жүрж, нимбэг, усан үзэм, тоор зэрэг жимсийг ургуулах, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа, хадгалалт, тээвэрлэлт зэргийг үзэж туршлага судаллаа.