ТӨВ ЛАБОРАТОРИТОЙ ХАМТРАН АЖИЛЛАДАГ УЛСЫН /АХЛАХ/ БАЙЦААГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018 оны 01-р сарын 10-ны 0900-1100  цагийн хооронд НМХГ-ын хурлын танхимд  Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтэс, Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтэс, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт, Экспорт, импортын хяналтын хэлтсийн эрүүл ахуйч улсын /ахлах/ байцаагч нартай болон лабораторитой хамтран ажилладаг төвийн 6-н дүүрэг, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн  байцаагч нартай ажлын уялдаа холбоогоо сайжруулах зорилгоор ярилцлага хийж, санал солилцон, зөвлөн туслах сургалтандаа хамтран ажиллахаар нөхөрсөг уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалт, ярилцлаганд Төв лабораториос итгэмжлэлийн хүрээний тодорхойлолт, бүтээгдэхүүний үзүүлэлт, лабораторийн чадамж, 2018 онд Итгэмжлэлийн хүрээг нэмэгдүүлэх боломж, шинээр нэвтрүүлэх арга аргачлал,  шилэн хяналтын мэдээлэл, 2018 онд хамтарч хийх зөвлөн туслах сургалт болон тандалт судалгааны талаар мэдээлэл өгч, цаашид тулгамдсан асуудлуудаа хамтран шийдвэрлэж, санал бодлоо солилцлоо. Уг  уулзалтанд нийт 40 гаруй улсын байцаагчид оролцсоны 47,3% хүнсний чиглэл, 15,2% эрүүл мэндийн чиглэл, 15,6% орчин, 12,6% хүүхдийн байгууллагын, 9,3% хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр ажилладаг байцаагч нар байна. Өнөөдрийн уулзалт ярилцлаганд лабораторийн үйл ажиллагааны сэтгэл ханамжийн судалгааг авч, асуумжаар үнэлэхэд 54,5% нь ханамжтай, 40,9% нь дунд зэрэг, 4,5% нь ханамжтай бус байна. Бид цаашдын үйл ажиллагаандаа:

– Лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,

– Шинжилгээний үзүүлэлтээ нэмэх,

– Шинжилгээний хариуг хурдан шуурхай олгож байх гэсэн саналуудыг хүлээн авч, хэрэгжүүлэх болно.

Бидний урилгыг хүлээн авч, халуун дулаан ярилцлагыг өрнүүлсэн дээрх хэлтсийн дарга нар болон улсын /ахлах/ байцаагч нартаа талархал илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *