НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2017 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ Биелэлт Хувь
 

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

 

1 Юнител групптэй хамтран нийт албан хаагчид хоорондоо хөнгөлөлттэй үнээр ярих ажлын дугаар олгох  

Харилцаа холбооны зардлыг хэмнэх, иргэдэд илүү ойр болгох үүднээс газрын 515 албан хаагчдад сүлжээндээ үнэгүй бусад сүлжээнд хөнгөлөлттэй үнээр ярих Юнителийн ажлын дугаарыг тараан өгсөн. Мөн Юнителийн суурин утасны дугаарлалттай болсон.

100
2 Өрх толгойлсон эмэгтэй /эрэгтэй/ болон амьдарлын баталгаажих түвшнээс доогуур амьдралтай ажилтан, албан хаагчдад тусламж үзүүлэх  

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллаж ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх үүднээс өрх толгойлсон Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн үйлчлэгч Ё.Пүрэвсүрэн, Төв лабораторийн Автоклавчин С.Гантөмөр нарт 2 давхар бүрээстэй 5 ханатай гэр олгосон.

100
3 Ажилтан, албан хаагчдад цалингийн зээл авахад нь дэмжлэг үзүүлэх  

Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулснаар тус банкнаас цалингийн зээл авах боломжтой болсон бөгөөд чиглэлийн болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тамгын газрын нийт 378 ажилтан, албан хаагчдад цалингийн зээл авахад нь дэмжлэг үзүүлж цалингийн тодорхойлолт гаргаж өгсөн.

100
4 Өндөр насны тэтгэвэрт гарах албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь хуулинд заасан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох  

Тус газраас 2017 онд 18 албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарч 12-36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийнтэтгэмж317.388.272 төгрөг, НМХГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу албан хаагчийн гэр бүлийн гишүүн нас барсан нийт 42 албан хаагчдын 6379654 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг тус тус олгов.

100
5 Албан хаагчдад хоол унааны мөнгийг зохих хувиар тооцож сар бүр олгох Газрын нийт ажилтан, албан хаагчдын хоол унааны мөнгийг ажлын нэг өдрийн 3000 төгрөгөөр нийт 357.148.400 төгрөгийг олгосон. 100
6 Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах  

2017 оны 03 дугаар сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажлын байрны тохижилтын ажлын их завсарыг хийн, ажлын байранд дахь гэрэлтүүлэг болон нэг хүнд ногдох талбайн хэмжээ, хангасан шал, хаалга зэргийг ажлын байран дахь эрүүл ахуйн стандартын шаардлагыг ханган сольж шинэчилсэн. Мөн ариун цэврийн өрөөний агааржуулалтын систем болон суултуур, угаалтуурыг шинэчилж нийт  30.000.000 төгрөгийн засварын ажил хийгдсэн.

100

 

7 Албан өрөө, тасалгааны хүртээмжийг дээшлүүлэх  

Албан хаагчдын өрөө тасалгааны зохион байгуулалтыг шинэчлэн тохижуулж, өрөө бүрийн хаягийг шинэчилсэн. Тамгын газар 2 дугаар давхарт нүүж орсонтой холбогдуулан, байгууллагын төв сервэрийг стандартын шаардлага хангасан тусгай өрөөнд нүүлгэн шилжүүлсэн ба аж ахуйн нярав, үнэт цаасны нярав нарын агуулах болон ажлын байрны өрөөг тусад нь шийдсэн.

100
8 Жилийн эцсийн ажлын үр дүнгээр, тэмдэглэлт ойн баяр ёслолын үеэр тэргүүний ажилчдыг шагнаж урамжуулахаар тодорхойлж, холбогдох газруудад уламжилж шийдвэрлүүлэх  

Жилийн эцсийн үр дүнгийн гэрээний үнэлгээ болон ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан Төв лаборатори, Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтэс, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамт олон тэргүүлж, байгууллагын Хөдөлмөрийн аваргаар 10 ажилтан, албан хаагчид, Хяналтын чиглэлийн аваргаар 25 улсын /ахлах/ байцаагч,  Төрийн дээд одон медаль-15, МХЕГ-38, НИТХ, НЗД-ын болон салбарын бусад шагналаар 175 албан хаагч, нийт 228 албан хаагчийг шагнаж урамшуулсан.

100
9 Албан хаагчдыг интернэтийн болон компютерийн дотоод сүлжээнд бүрэн хамруулж мэдээлэл авах боломжоор хангах  

Байгууллагын нийт албан хаагчдыг интернэтийн болон комьютерийн дотоод сүлжээнд бүрэн хамруулж мэдээлэл авах боломжоор ханган ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагуудын дотоод сүлжээ Аble програмд байгууллагын дотоод удирдлагын цогц системд албан хаагчдыг бүртгэн дотоод сүлжээнд 100 хувь хамрагддан өдөртутмын ажилдаа бүрэн нэвтрүүлэн  ажиллаж байна.

100
10 Ээлжийн амралтыг газрын даргын баталсан хуваарийн дагуу биеэр эдлүүлэх  

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01, 2017 оны 06 сарын 16-ны өдрийн Б/373, 2017 оны 07 дугаар сарын 07-ны Б/407 дугаар тушаалуудаар ээлжийн амралтын хуваарийг батлуулсан. Батлагдсан хуваарийн дагуу 556 ажилтан, албан хаагчийн ээлжийн амралтын мэдэгдлийг Санхүү, аж ахуйн хэлтэст өгөн биеэр эдлүүлээд байна.

100
11 Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн унаагаар үйлчлэх  

Байгууллагын хэмжээнд 17 автомашин тогтмол ажиллаж байгаа ба тухай бүр унаагаар үйлчлэн ажиллаж байна.

100
12 Албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, дотоод гадаад сургалтанд хамрагдахад дэмжлэг үзүүлэх Албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх гадаад сургалтад давхардсан тоогоор 124 албан хаагч 11 оронд 44 удаагийн сургалт хөтөлбөрт, 2017 онд зохион байгуулах төрийн албан хаагчийн сургалтын төлөвлөгөөг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр батлуулан төлөвлөгөөний дагуу  241 албан хаагч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод сургалтад давхардсан тоогоор 1109 албан хаагч тус тус хамрагдсан. Гарагийн болон гадаад сургалтад оролцоход дэмжлэг үзүүлэн 85 албан хаагчдад цалинтай чөлөө олгов. 100
 

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙХ АЖИЛ

 

13 Албан хаагчдыг Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцинд хамруулах 2017 оны 02,11 дүгээр сард томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцинд чиглэлийн болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдийндавхардсан тоогоор 315албан хаагчийг хамруулсан.

Мөн Элэгний В С вирусын илрэлтийн шинжилгээнд 260 /40-60 насны/ албан хаагч хамрагдсанаас Элэгний В вирусээс урьдчилан сэргийлэх В Хепатитын 2 дахь  тунд 8 албан хаагч сайн дурын дархжуулалтад хамрагдсан.

80
14 Байгууллагын аварга шалгаруулах Спортын 4 төрөлт тэмцээн зохион байгуулах Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойн хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран спортын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн 378 жилийн ойг угтаж Нийслэлийн Мэргэжлийн хянадтын газрын нэрэмжит нийслэлийн агентлагуудын дунд Сагсан бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. 100
15 Байгууллагын цасны баярыг зохион байгуулах Хүйдолоонхудагдахь “Монголнаадамцогцолбор”-ын “UB Resort” цанынбаазад “МөнгөнУлаанбаатар” өвлийнспортнаадам, цасныбаярболсон. Уг баяраар НийслэлийнИргэдийнтөлөөлөгчдийнхурал, НийслэлийнЗасагдаргынТамгынгазар, Нийслэлийнзахирагчийнажлыналба, нийслэлийнхарьяагазар, агентлаг, дүүрэг, улсынүйлдвэрийнгазруудынудирдлага, албанхаагчидболонУлаанбаатархотыниргэдцасныбаяртамжилттай оролцсон. 100
16 Нийт албан хаагчдад Golden gym Фитнес клубт 50%-ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийг олгох Golden gym фитнесс клубт 50 хувийн хөнгөлөлттэй албан хаагчид үйлчлүүлж байна. 80
17 Албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хуваарийн дагуу зааланд тоглох /Волейболын секц хичээллүүлэх/ Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газартай гэрээ байгуулан Пүрэв гараг бүр заал авч сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортын төрлөөр хичээллэж байна.

Нийслэл хотод 4 дэх удаагаа зохион байгуулагдаж буй  “Улаанбаатар Марафон-2017” олон улсын гүйлтийн сонирхогчдын 5 км-ын төрөлд тус газрын20албан хаагч оролцсон.

2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсээс албан хаагчдын дунд хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж 6 баг өрсөлдсөнөөс тэргүүн байранд Дэд бүтцийн хяналтын хэлтсийн баг,2-р байрыг Төв лабораторийн баг, 3-р байрыг Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн багууд тус тус шалгарсан.

100
18 Амралт чөлөөт цагаараа албан хаагчдыг явган аялалд явуулах Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 55 албан хаагчид Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Мухрын даваа”-нд явган аялал зохион байгууллаа. “Оргил өөд” клубын тамирчин н.Даваацэрэнгийн удирдлаган дор 3 км алхаж, замаа амжилттай дуусган, байгууллагын спорт хамтлагийн тугийг мандуулсан. 100
Нийт төлөвлөсөн ажлаас 100% биелэсэн -16 ажил

80% биелэсэн -2 ажил