КРАН ӨРГҮҮР УГСРАГЧ ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ ТАНИЛЦЛАА

Барилгын техник өргөх механизмын улсын байцаагч Г.Эрдэнэхүү  “Гадаад даян” ХХК нь ачаа-хүн зөөврийн өргүүр болон цамхагт краныг үйлдвэрлэгч “Yongli” группын албан ёсны гэрээт борлуулагч болж байгаатай холбогдуулан манай улсад ачаа өргөх краны угсралт, засвар үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг БНХАУ-ын Шань Дун мужын Чинжоу хотод байрлах үйлдвэртэй танилцуулах зорилгоор зохион байгуулагдаж буй “Цамхагт кран болон Ачаа-хүн зөөврийн өргүүрийн үйлдвэрлэгч техник, тоног төхөөрөмж, технолгои дараалал” сэдвээр 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1 дүгээр сарын 29-ны өдрүүдэд хамрагдлаа. 

Ашиглагч орны хувьд манай улс нь тухайн үйлвэрлэгдэж ирсэн краны хийц эд ангид хил боомтоор оруулахад олон улсын стандарт, төмөр хийцийн чанар, бат бэхийн үзүүлэлт, орц найрлаганд орсон металлын шинж чанарын үзүүлэлтийг лабораторийн үзлэг, хяналт шалгалтанд хамрагдсан байдлыг шалгаж нэвтрүүлж байх нь зайлшгүй харагдаж байсан. Мөн үйлдвэрлэгч нь GB/T19001-2008/ISO 9001:2008 стандартын гэрчилгээг авсан, мөрдлөг болгон ажилладаг гэсэн тайлбарыг өгч байлаа.

Сургалтын гол үр дүнг Монгол улсад мөрдөж буй хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтэнд болон цаашид аюулгүй ажиллагааны шаардлага хангасан тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаанд хяналтыг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахад бодлогын түвшинд анхаарч, цаашид судлаж мэдсэн мэдлэгээ арвижуулан орчин үеийн шинэ техник, технологийн үйл ажиллагааг нэвтрүүлэхэд мэргэжлийн мэдлэгээ дайчлан санаачлагатай ажиллахад нэмэр болох алхам болсон гэж үзлээ.