БНСУ-ЫН KOSHA-ГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

БНСУ-ын Улсан хотод Хөдөлмөрийн яамны харьяа KOSHA /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлаг/-ийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сургалтанд  2016.11.07-11.11-ний өдрүүдэд НМХГ-аас Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагч М.Ууганбаатар, Ц.Оюунчимэг, Ц.Бадмаа нар оролцлоо.
Тус сургалтанд “Мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”, “Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд зориулан үйлдвэрийн томоохон ослыг судлан бүртгэх хууль”, БНСУ-ын үйлдвэрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдал, БНСУ-ын үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуй, физик химийн бодист тавих хяналтын систем, Аюултай хүчин зүйлийн үнэлгээ, Барилга дээр гарсан осол, түүнээс урьдчилан сэргийлэх нь, Ажлын байрны ур чадвар,  заах үндсэн гарын авлага, Ослын тохиолдол ба гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх арга, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ дүгнэлт  зэрэг сэдвүүдээр суралцсан байна.