“МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ БУСАДДАА ТҮГЭЭЕ” СЭДЭВТ ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Тамгын газрын даргын баталсан “Мэдлэгээ дээшлүүлж бусаддаа түгээе-2018” сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын байцаагч Д.Мөнхсайхан “Малайз Улсын цацрагийн хяналтын тогтолцоо, хяналтын зарим асуудал” сэдэвт дотоодын сургалтыг зохион байгуулан, цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчдад мэдээлэл өглөө.
Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсээс улсын байцаагчдынхаа мэдлэг, илтгэх ур чадварыг дээшлүүлэх цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, танин мэдэхүй, цөмийн технологийн шинэ шийдлийн талаар харилцан мэдээлэл солилцох зорилгоор “Мэдлэгээ дээшлүүлж бусаддаа түгээе” сэдэвт дотоод сургалтыг жил бүр зохион байгуулдаг.
Энэ онд улсын байцаагчид 8 бүлэг сэдвийн хүрээнд сургалтуудыг хуваарийн дагуу зохион байгуулна