ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТЫН БАРИЛГЫН ТЕХНИК ӨРГӨХ МЕХАНИЗМЫН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ, МЭДЭЭЛЭЛ

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье.
Барилгын салбарт сүүлийн үеийн дэвшилтэд технологи, машин механизм, тоног төхөөрөмж нэвтэрснээр хүний эрүүл аж төрөх нөхцлийг хангасан барилга байгууламжуудыг барьж байна. 
Энэхүү бүтээн байгуулалтын чухал хэсэг нь барилгын салбарын механикжуулалт бөгөөд түүний найдварт ажиллагаа, ашиглалтын үеийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах явдал юм. 
Үүнийг хангахын тулд барилгын салбарт өргөн хэрэглэгддэг кран, өргүүр, лифт, эскалатор, помп зэрэг өргөх механизмын аюулгүй ажиллагааны дүрмүүдийг мөрдүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах ажлын нэг хэсэг болох “Урьдчилан сэргийлэх тухай” улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлж байна. 
Өргөх байгууламжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, дүрмүүдийг мөрдсөнөөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт, хяналтын тогтолцоо бүрдэж, эрх зүйн орчинг бий болгосноор аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сайжирна.

МОНГОЛЫН СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООДЫН ДЭЭД ЗӨВЛӨЛИЙН СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ  САЛБАР ЗӨВЛӨЛД,УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ,ХУУЛЬ ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХААР МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ