ЧД-ИЙН 17 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР “УТААНЫ ЭРСЭГ ХАМТДАА, ЭРҮҮЛ УУШИГНЫ ТӨЛӨӨ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар холбогдох байгууллагуудтай хамтран ЧД-ийн 17 дугаар сургууль дээр 2018.01.05-06-ны өдрүүдэд 
“УТААНЫ ЭРСЭГ ХАМТДАА, ЭРҮҮЛ УУШИГНЫ ТӨЛӨӨ” сэдэвт өдөрлөг зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог хангаж ажиллаж байна. 
Өдөрлөгийн үеэр цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг худалдаа үйлвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд иргэдэд мэдээлэл өгч, сурталчилгаа хийж байна.