Япон улсад “Бичил биетний шинжилгээний чадавхийг бэхжүүлэх нь” сургалтанд хамрагдлаа

МХЕГ, JICA-ийх хамтарсан “Бичил биетний шинжилгээний чадавхийг бэхжүүлэх” сургалтанд 2015.09.30-10.30 хооронд Япон улсад амжилттай суралцлаа. Тус сургалтанд ХАБҮЛЛ-ийн микробиологич-5, Сэлэнгэ, Замын-Үүд дэхь Хилийн Мэргэжлийн Хяналтын Нэгдсэн лабораторийн микробиологич-2, НМХГ-Төв лабораторийн микробиологич-1 нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдсан. Сургалтаар  дараах үндсэн 4 зорилгын хурээнд мэдлэг олж авсан.

  1. Хүнсний бичил биетний шинжилгээний аргыг эзэмшиж, үнэн зөв хяналт шалгалт хийж чадхаар болох.
  2. Хүнсний нян судлалын үзүүлэлт, стандартууд, хүнсний аюулгүй байдлын үзэл баримтлалын талаар мэдлэг олж авах.
  3. O157 болон Salmonella, Listeria зэрэг бичил биетний талаар мэдлэг олж авах, мөн тэдгээрийн хяналтын технологийг сурч эзэмших.
  4. Лабораторийн удирдлага (Сайн чанарын лабораторийн стандарт, стандарт омог хадгалах арга зэрэг)-ын талаарх суурь мэдлэгийг эзэмших.

Суралцах хугацаандаа Японы Хүнсний Анализын төвд Salmonella Campylobacter, Listeria-бактерийн хяналт, шинжилгээний арга, лабораторийн дадлага, GLP-гийн ойлголт, дотоод болон гадаадын нарийвчлалын удирдлагын сургалтанд, Кобе дахь Импортын хүнсний бүтээгдэхүүн, хорио цээрийн шинжилгээний төвд Escherichia coli O157-ийн өсгөвөртэй ажиллаж, уламжлалт болон PCR-ийн бүрэн шинжлгээ хийх, импортын бутээгдэхүүний хяналтын талаар мэдээлэл авсан. Мөн Японы хүнсний эрүүл ахуйн холбоо, Хүнсний дүн шинжилгээний төв-Ниппон Сүйсан группын  ExLab-ийн үйл ажиллагаатай танилцан Японы хүнсний хууль журамын талаар мэдлэг олгох сургалтад хамрагдсан.

Одоо Төв лабораторийн микробиологич нарт сургалт явуулж, хөгжилтэй орны шинжилгээний арга, аргачлал танилцуулах, шаардлагатай асуудлыг шийдвэрлэх санал асуулга авч олж авсан мэдлэгээ өөрийн ажилдаа тусган хэрэгжүүлэх нь эхний зорилго болж байна.