ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

 

          Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь 2017 онд иргэд, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, соён гэгээрүүлэх, зөвлөн туслах замаар тэдний хууль, мэргэжил арга зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, “Шилэн хяналтын цахим систем”-ийн хэрэглээг нэмэгдүүлэх, улсын байцаагчдад шинэ хандлага, сэтгэлгээг эзэмшүүлэх, албан ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, дадал бий болгох зорилтуудын хүрээнд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, нийтийн болон хүн, орчны аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналтын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, үр дүнгээ тооцон ажилласан.

          2017 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь Төсвийн төвлөрүүлэн захирагч буюу МХЕГ-ын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр 75, тусгайлан сонгосон 2 ажил үйлчилгээ, Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээгээр 75,  тусгайлан сонгосон 19 ажил үйлчилгээг хэрэгжүүлсэн.

          Тамгын газар, 7 хэлтэс, Төв лаборатори, 8 дүүрэгт Мэргэжлийн хяналтын хэлтэс, Багахангай дүүрэгт Мэргэжлийн хяналтын тасагтайгаар нийт 515 хүний бүрэлдэхүүнтэйгээр 117420 хүн/өдөр ажиллахаас 529/10296 хүн/өдөр ээлжийн амралттай, 167/2089 хүн/өдөр чөлөөтэй, 236/1407 хүн/өдөр өвчтэй, нийт 103628 хүн/өдөр ажилласан.

          2017 онд Мэргэжлийн хяналтын байгууллагатай холбоотой Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолын хэрэгжилт 90%-тай хэрэгжсэн.

 

    НЭГ: ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

 

          1.1.  Удирдлага, зохион байгуулалтын талаар:

          НМХГ-ын даргын баталсан 2017 оны Б/26 дугаар “Бүтэц, орон тоо, зохион байгуулалт шинэчлэн батлах” тушаалаар 99 албан хаагчийг сэлгэн ажиллуулж, байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авсан. 

          МХЕГ-ын удирдах ажилтны дотоод шуурхай хуралдааны 33, Цахим шуурхай хуралдааны 137, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний 82, НМХГ-ын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс цаг үеийн шаардлагаар өгөгдсөн 158 нийт 410  үүрэг даалгаврыг 100% биелүүлэн ажилласан.

          НМХГ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 19 удаагийн хурлаар 71 асуудал хэлэлцэж, цахим хуудсанд хурлыг шийдвэрүүдийг байршуулан гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг ханган ажиллалаа. 

          “2017 онд НМХГ-аас хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний эмхтгэл”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа”, “Захиргаа хүний нөөцийн баримт бичгийн эмхтгэл”, “Эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” зэрэг гарын авлагуудыг хэвлүүлж,  2017 онд хийх хяналт шалгалтын календарчилсан төлөвлөгөө, “НМХГ-аас МХЕГ болон төрийн бусад байгууллагуудад мэдээ, тайлан, төлөвлөгөөний биелэлт хүргүүлэх хуваарь”-ийг боловсруулан баталж, дотоод үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжилтийг хангасан.

          Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн хэлтэс, дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтэс, Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсүүдээс чиглэлийн болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд 4 удаа зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулсан.

          Удирдах ажилтан, улсын байцаагчдын ажлын сахилга, хариуцлага, гүйцэтгэл, үр дүнг дээшлүүлэх зорилгоор албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтийг боловсруулан сар, улирал, хагас, бүтэн жилээр үнэлэн хариуцлага тооцон ажилласан.

          Тамгын газар, чиглэл, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдийн 2017 оны 1,3 дугаар улирлын ажлын гүйцэтгэл, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний шийдвэрийг НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэн, мөн нийт улсын байцаагчдад танилцуулсан.

          1.2. Хүний нөөцийн үйл ажиллагааны талаар:

          Ерөнхий менежер, нэгжийн менежерийн 2017 оны үр дүнгийн гэрээг боловсруулж, 406 албан хаагчид ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ, Нууцын баталгааны батламж, 358 албан хаагчидтай ашиг сонирхлын гэрээ, 126 төрийн үйлчилгээний  ажилтантай хөдөлмөрийн гэрээ, нийт албан хаагчидтай ёс зүйн гэрээг  тус тус байгуулсан.

          “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”, “Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд  2017 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан биелэлтийг тооцон ажилласан.

          2017 онд зэрэг дэвийг ахиулах, шинээр олгуулахаар 226 албан хаагчийн судалгаа, 75 улсын /ахлах/ байцаагчийн эрх цуцлуулах, 106 улсын /ахлах/ байцаагчийн эрх олгуулах саналуудыг МХЕГ-т хүргүүлсэн.

          Шинээр томилогдсон 52, шилжүүлэн томилсон 27,  ажлаас чөлөөлөгдсөн 40 албан хаагчийн Нийгмийн даатгалын дэвтэр, 53 албан хаагчийн эмнэлгийн хуудсанд бичилт хийж, хүний нөөцтэй холбоотой 386 тушаалын төслийг боловсруулан батлуулсан.

          Хүний нөөцийн асуудлаар ирүүлсэн 255 өргөдөл, 105 албан бичгийг хугацаанд нь 100% шийдвэрлэн хариуг www.smartcity.mnwww.edoc.ub.gov.mn программд орууллаа.

             НМХГ-т шинээр томилогдох, сэлгэн ажиллах 168 албан хаагчийн Ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг холбогдох баримт бичгийн хамт Авилгатай тэмцэх газарт хүргүүлэн хянуулсан.  

          Ажилтан албан хаагчдын ниймийн  хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд “Цусаа бэлэглэе” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж, Багабаянгийн аман дахь өөрийн ойн төгөл, “Хүүхдийн парк”-д  нийт 550 суулгацыг тарьж, бүх нийтийн их цэвэрлэгээг 3 удаа хийж, Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 40 албан хаагч оролцож, Нийслэл хот үүсгэн байгууллагдсаны 378 жилийн ойн нэрэмжит “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг Нийслэлийн агентлагуудын дунд зохион байгууллаа.     

          Нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд 10  албан хаагчид 175,6  сая төгрөгийн тэтгэврийн, 25 албан хаагчид 5.6 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 1 албан хаагчид шинэ гэр олгож, 263 албан хаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.

          2017 онд 144 ажилтан, албан хаагчдыг Төрийн болон МХЕГ, НХМГ, нутгийн захиргааны болон салбарын бусад шагналаар шагнаж урамшууллаа.

          Хүрсэн үр дүн: Байгууллагын  хүний нөөцийн чадавх сайжирч, үйл ажиллагааны ил тод байдал хангагдсан.

          Сургалтын үйл ажиллагааны талаар

          “Байгууллагын 2017 оны сургалт, зөвлөн туслах үйлчилгээ”, “Төрийн албан хаагчийн сургалт”, “Мэдээллийн цаг зохион байгуулах” төлөвлөгөөнүүдийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллалаа.

          2017 онд  7502 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд 351 сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас сургалтын талаар сэтгэл ханамжийн судалгааг авахад зохион байгуулсан сургалтыг 77.9% нь хангалттай, 17.7% нь дунд зэрэг гэж үнэлсэн.   

          Албан хаагчдын хууль эрх зүй, салбар, хяналтын чиглэлээрх мэдлэгийг тасралтгүй дээшлүүлэх, суралцагч байгууллага байх зорилгоор ажлын байран дах сургалтыг “Мэдээллийн цаг”-аар 6 удаа 10 сэдвээр зохион байгуулж  2073 албан хаагчид хамрагдсан.

          2017 онд бусад байгууллага болон өөрийн байгууллагаас зохион байгуулсан урт, богино хугацааны зорилтод болон мэргэшүүлэх сургалтуудад гадаадад 156, дотоодод  1466 /давхардсан тоо/ ажилтан албан хаагчид хамрагдан, сургалттай холбоотой танилцуулга, мэдээллийг нийт улсын байцаагчдад түгээн дэлгэрүүлж ажиллалаа.

          Улсын байцаагчид хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 147 төрлийн ном, гарын авлага, 1798 зөвлөмж, сэрэмжлүүлэг боловсруулан, сургалтын төвийн мэдээллийн санг баяжуулсан.

          Хүрсэн үр дүн: Сургалтын төлөвлөгөө батлагдсан, улсын байцаагчдын болон аж ахуйн нэгж, байгууллагын хууль тогтоомж, мэргэжлийн мэдлэг, ур чадвар дээшилсэн.

          1.3. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:

          Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж МХЕГ-т хүргүүлсэн.

          НМХГ-ын даргын 698 тушаалын хууль, эрх зүйн үндэслэлийг хянаж, хэрэгжилтэд хяналт тавин,  давхардсан тоогоор 866 улсын байцаагчдад хууль эрх зүйн зөвлөгөө өгөв.

          371 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд баталгаажуулан тайлан мэдээг МХЕГ-т хүлээлгэн өгч, шинээр томилогдсон 57 албан хаагчийн ХАСХОМ-ийг хянан баталгаажуулж, 77 албан хаагчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим мэдээллийн санд бүртгэсэн.  

          Тайлант хугацаанд 16 хууль, дүрэм, журмуудын төсөлд санал өгч, дотооддоо мөрдөгдөх 3 журмыг шинээр батлан, 1 журмыг шинэчилж, 1 журамд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн нийт 3082 шийтгэврийн хуудасны хууль эрх зүйн үндэслэлийг хянаж, Прокурорын тогтоолыг үндэслэн 11 шийтгэврийн хуудсыг НМХГ-ын даргын тушаалаар хүчингүй болгон, 1 шийтгэврийн хуудсыг Өршөөлийн хуульд хамруулсан.         

          Шүүхээр шийдвэрлэгдсэн 2 хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон ажиллалаа.

           “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөл”-ийн “Устгалын комисс”-ын 6 удаагийн устгалаар 300 улсын /ахлах/ байцаагчийн актаар хураагдсан 148.045.524 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгасан.

          Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн 3 албан хаагчийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халах, 75 албан хаагчид сануулах, 37 албан хаагчид албан тушаалын цалинг бууруулах нийт 131 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, 744 албан хаагчдад анхааруулах хуудас өгсөн.

Зөрчлийн  тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан зөрчлийн талаарх өргөдөл, гомдол болон хяналт шалгалтаар илэрсэн 445 зөрчлөөс харьяаллын дагуу 33 зөрчлийг шилжүүлж, 152 гомдол мэдээллийг хүлээж авахаас татгалзаж, 149 зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 54 зөрчлийн хэрэг нээж, 57 зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Мөн шийтгэлийн хуудас /маягт 1, маягт 2/,  “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн бүртгэлийн дэвтэр”, “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн бүртгэлийн дэвтэр”, 13 гүний гаалийн хяналтын талбай болон Автотээврийн шалган бүртгэх 3 товчоонд “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн бүртгэлийн дэвтэр”, зөрчлийн хэргийн хавтас 1000 ширхэг, хялбаршуулсан журмаар шалган  шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн хавтас 2000 ширхэгийг тус тус хэвлүүлэн, улсын байцаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж байна.

Зөрчлийн талаарх 184 гомдол, мэдээлэл бүртгэн, дугаар олгож, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн ажиллагааны 149 тэмдэглэлийг бүртгэсэн.

            Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг сурталчлах, олон нийтэд таниулах ажлын хүрээнд зөрчлийн тухай хуулиар 81 мэдээ, мэдээлэл, шторк  бэлтгэн, байгууллагын цахим хуудас /web, facebook page/-нд байршуулан ажилласан.

             Хүрсэн үр дүн: Холбогдох хууль тогтоомжид санал өгч, байгууллагын эрхзүйн баримт бичгүүд хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэн боловсруулагдаж, албан хаагчдын  эрх зүйн мэдлэг чадварыг дээшлүүлж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлсэн.

 

          1.4. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр:

          2017 оны “Гадаад арга хэмжээний төлөвлөгөө, календарчилсан төлөвлөгөөг боловсруулан  батлуулж хэрэгжилтийг хангуулан ажилласан.

          НМХГ-ын гадаад танилцуулгыг англи, орос, хятад хэл дээр шинэчлэн боловсруулж, байгууллагын вэб сайтад байршуулсан.

          Тайлант хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, Польш, Индонез, Малайз, Филипин, Казакстан зэрэг 11 улсад 37 удаагийн сургалт, хөтөлбөрт нийт 124 албан хаагч хамрагдсан.

          БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар хот дахь Хөтөлбөр зохицуулалтын газартай “Албан хаагчдыг зөөврийн ажлын байр, хувцас хэрэглэлээр хангах” төслийг хамтран хэрэгжүүлж, авто шалган нэвтрүүлэх товчоодыг тоноглогдсон зөөврийн ажлын байраар, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдыг ажлын хувцсаар  хангалаа.    

          БНСУ-ын Хүнсний эрүүл ахуй, хөдөө аж ахуйн газар, Сөүл хотын Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллах, туршлага судлах тухай албан бичгийг хүргүүлсэн.

          АНУ, Австрали, БНСУ-ын элчин сайдын яам, Австри улсын гадаад иргэн, харьяатын газарт 4 албан хаагчийн гадаад албан тодорхойлолтыг гарган хүргүүлж, гадаад албан паспорт эзэмшдэг албан хаагчдын судалгааг нэгтгэн МХЕГ, НЗДТГ-т хүргүүлж, 21 гадаад албан паспортыг эх хувиар нь МХЕГ-т хүлээлгэн өгсөн.

          НМХГ нь 2017 онд 10 төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

          Хүрсэн үр дүн: Гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлж, албан хаагчдыг гадаадад сургах, туршлага судлуулах арга хэмжээ нэмэгдэж, гадаадын болон олон улсын байгууллагын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсэн.  

          1.5. Хяналт шинжилгээ, үнэлгээний талаар:

          Байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтэд хийсэн  хяналт, шинжилгээ-үнэлгээ

          НМХГ-ын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Мэргэжлийн хяналтын хэлтсүүдийн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн байдал”, “НМХГ-ын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт”, “Чиглэлийн хэлтсийн улсын /ахлах/ байцаагчдын 2017 оны 1 дүгээр улиралд үйлдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж болон дүгнэлт”, “Экспорт, импорт хил хорио цээрийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаа”, ”Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх стандарт, журмын хэрэгжилтэнд хийгдсэн үйл ажиллагааны тайлан”, “Улсын байцаагч, ажилчдын 1, 2 дугаар сарын гадуур ажлын бүртгэл”-д тус тус хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, дүнг НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал, шуурхай зөвлөгөөнд хэлэлцүүлж,  илэрсэн зөрчлийг арилгуулсан.

Баянгол, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Төв лаборатори, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дотоод болон хяналт шалгалтын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийж,  улсын байцаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, өдөр тутмын шуурхай удирдлагаар хангаж ажиллах талаар зөвлөмж өгч, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үр дүнг сайжруулах талаар НМХГ-ын даргын тушаал гаргуулан гүйцэтгэлийг хангуулж ажиллав.

            Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2017 оны онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллалаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын тогтоолоор 1, Засгийн газрын тогтоолоор 5 үүрэг өгсний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд биелэлт 94.3%-тай байна.

          Хүрсэн үр дүн: НМХГ-ын хэлтэс, албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авснаар байгууллагын хэмжээнд гарсан зөрчил,  дутагдлын тоо буурч,  хууль тогтоомж, стандарт, нормативын хэрэгжилт сайжирсан. 

          1.6 Байгууллагын ил тод байдлын талаар:

          Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Ил тод байдал”-ын төлөвлөгөөг батлуулан, биелэлтийг хангуулан ажилласан.

2017 оны жилийн эцсээр 1502 удаагийн мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, олон нийтэд хүргэсэн байна.

          Давхацсан тоогоор 19 хяналтын чиглэлээр 16 удаа хэвлэлийн бага хурал, 5 удаа захиалгат телевизийн нэвтрүүлэг, 68 удаа телевизийн зочны ярилцлагын цагт  оролцож, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд  1502 мэдээ, мэдээлэл өгсөн.

          Байгууллагын цахим хуудас, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын пэйж хуудас болон чиглэл, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүд, Төв лабораторийн  фэйсбүүк пэйж хуудсанд 417 хяналт шалгалт, 1224 зөвлөмж, 54 сэрэмжлүүлэг, 510 сургалтын мэдээ, бусад 56 мэдээлэл нийт 2261 мэдээ, мэдээллийг байршуулан олон нийтэд хүргэсэн.

             МХЕГ, НМХГ-тай холбоотой гарсан мэдээлэлд 69 удаа хэвлэлийн тойм бэлдэж, дүн шинжилгээ  хийлээ.

          2017 онд байгууллагын цахим хуудсыг шинэчлэн сайжруулж, агаарын хяналт, сургалт арга зүйн мэдээлэл, хэрэглэгчийн хяналтын хуудас, хяналт шалгалтын мэдээлэл цэсүүдийг шинээр үүсгэн мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод шуурхай хүргэж байна.

          Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар пэйж хуудсыг идэвхжүүлж,  2016 онд 6230 лайктай байсан бол 2017 онд 11832 болж нэмэгдсэн.

          Хүрсэн үр дүн: Байгууллагын үйл ажиллагаа, хяналт шалгалтын талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, нээлттэй хүргэснээр иргэдийг эрсдэл, болзошгүй аюул ослоос сэрэмжлүүлэн, урьдчилан сэргийлж, мэдээллийн ил тод байдал хангагдан, хяналтын байгууллагын нийгмийн үнэлэмж дээшилсэн.

          1.7. Мэдээлэл технологийн чиглэлээр:

          2017 оны жилийн эцсийн байдлаар 207 компьютер, 89 принтерт засвар үйлчилгээ хийж, чиглэл, дүүргүүд  дэх МХХ-ийн www.smartcity.mn, www.edoc.ub.gov.mn цахим программын өөрчлөлттэй холбоотойгоор албан хаагчдын нэвтрэх эрхийг дахин үүсгэсэн.

          НМХГ-ын удирдах ажилтны зөвлөгөөн, МХЕГ-ын цахим хурал, Мэдээллийн цаг, НМХГ-ын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах үйл ажиллагааны техник хэрэгслийг холбож хэвийн үйл ажиллагааг ханган ажилласан.

          Тамгын газрын өрөөнүүдийг дотоод сүлжээнд холбох ажлыг хийж, сервэрийг зөөж хэвийн үйл ажиллагаанд оруулан суурин 13 утас холбох ажлыг хийсэн.

          Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс нүүсэнтэй холбогдуулан дотоод сүлжээг шинээр татан байршуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

          Хүрсэн үр дүн: Дотоод сүлжээний холболт болон компьютер, техник хэрэгсэлд шаардлагатай засвар үйлчилгээг  тухайн  бүр хийж, ажиллагааны бэлэн байдлыг хангаснаар  байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлсэн.

          1.8. Албан бичиг шийдвэрлэлтийн талаар:

          Тайлант хугацаанд НМХГ-ын хэмжээнд 11744 албан бичиг ирснээс хариутай 7534 албан бичгийн 7135 (94.7%)-ыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 235 албан бичиг шийдвэрлэх шатандаа, нийт 5036  өргөдөл, гомдол ирснээс 4836 (96%)-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 154 өргөдөл гомдол хугацаа болоогүй байна.

          Нийт 5894 гадагш явуулсан албан бичиг, 1381 улсын байцаагчийн акт, 3616 албан шаардлага, 3634 дүгнэлт, 1874 удирдамж, 2220 зөвлөмж, 1219 хяналт шалгалтын танилцуулгад тус тус нэгдсэн дугаар олгосон.

          Албан хаагчдад www.edoc.ub.gov.mn программыг бүрэн нэвтрүүлж албан бичгийн бүртгэл шилжүүлэлт, шийдвэрлэлтэд хяналт тавин ажилласан.

          Хүрсэн үр дүн: 2017 оны байдлаар өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлт- 0.746 “B” үнэлгээтэй болж өссөн үзүүлэлтэй байна.

          Шуурхай алба:

          Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай үйлчлэх зорилгоор Шуурхай албыг 24 цагаар ажиллуулж, 1034 өргөдөл, гомдлыг хүлээн авч  908 (87%)-ийг шийдвэрлэсэн.

          2017 онд ослын нийт 45 мэдээ ирснийг хүлээн авч, улсын байцаагчийн 21 акт үйлдэн, 19 аж ахуйн нэгжид 37.9 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

          Хүрсэн үр дүн: Шуурхай албаны байнгын бэлэн байдал хангагдаж, ослын үед холбогдох арга хэмжээг  түргэн шуурхай авч хэрэгжүүлсэн.  

          Архивын үйл ажиллагаа:  

          Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хэлтсүүдээс 1162 хадгаламжийн нэгжийг хүлээн авч, НМХГ-ын даргын баталсан 645 тушаалыг Нийслэлийн архивын газрын www.tailan.ub.gov.mn цахим сайтад байршуулж,  иргэн, аж ахуйн нэгжээс лавлагаа мэдээлэл хүссэн 72 албан бичиг, 66 өргөдлийг шийдвэрлэн 461 баримтын хуулбарыг баталгаажуулж олгосон.

          Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/688 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн архивын баримтын тооллогонд амжилттай хамрагдсан.

          Хүрсэн үр дүн: 5437 боть баримтыг тооллогод оруулж, цахим ном хэлбэрээр Нийслэлийн архивын газарт хүлээлгэн өгч, архивын хууль тогтоомжийг хэрэгжүүлсэн.

          1.9 Санхүүгийн удирдлага, төлөвлөлт, гүйцэтгэл үр дүн:

          Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны төсвийг сар, улирлаар хуваарилан гүйцэтгэлд нь хяналт тавин зориулалтын дагуу зарцуулсан.

          Тайлант хугацаанд урсгал зардал 5,096,209.5 мян.төг зарцууллаа.

          Нийт улсын төсвөөс 5,272,273.7 мян.төг, нэмэлт санхүүжилтээр 122,973.1  мян.төг орж ирснээс цалинд 4,104,855.06 мян.төг, нийгмийн даатгалын шимтгэлд  452,955.4 мян.төг, байр ашиглалтын зардалд 277,946.1 мян.төг, татаас ба урсгал шилжүүлгийн зардалд 181,263.3 мян.төг, бусад хувьсах зардалд 260,452.9 мян.төг зарцуулсан.       

          Тус хугацаанд  нийслэлийн төсөвт 1,353,102.1 мян.төг буюу төлөвлөгөөний биелэлт 136.5%, улсын төвлөрсөн төсөвт 273,873.5 мян.төг буюу 180%-ийн биелэлттэй ажилласан.

          2017 оны ээлжийн амралтын тушаалын  дагуу  нийт 529 албан хаагчдад 409,005.4 мян.төг ээлжийн амралтын олговор, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 236 албан хаагчдад 98,202.8 мян.төг тус тус  олгосон.

          Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах бичиг хэрэг, эм урвалж болон бусад шаардлагатай хангамжийн материалаар хангаж ажиллалаа.

             Тайлант хугацаанд 129,531.0 мян.төгрөгийн хөрөнгө нэмэгдэж, 57,924.3 мян.төгрөгийн хөрөнгө хасагдаж, 119 нэр төрлийн 14,679,134 төгрөгний хангамжийн материалд устгал хийж,  4,325,393.5 мян.төгрөгийн хөрөнгийг тоолж баталгаажуулан.

             Нийт 1394 аж ахуйн нэгж, 472 албан тушаалтан, 1901 иргэнд шийтгэврийн хуудас, актаар ногдуулсан 1,265,224.7 мян.төг торгууль, үнэт цаасны тооцоог сар бүр батлагдсан хуваарийн дагуу хянаж ажилласан.

            Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны “Өмч эзэмшлийн гэрээний биелэлт”-ийг  96.5% хувийн биелэлтэй дүгнүүллээ.

          Шилэн дансны тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн мэдээ, орлогын мэдээ, санхүүгийн тайланг сар бүр байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулж, санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллаж байна.

          Хүрсэн үр дүн: Батлагдсан төсвийн хүрээнд санхүүгийн нөөцийг зөв зохистой зарцуулан, ил тод байдлыг ханган, ажилтнуудын ажиллах нөхцөл сайжирсан.

 


 

ХОЁР. БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН  ТАЛААР

 

  • Шилэн хяналтын системийн талаар:

          “Шилэн хяналтын цахим систем”-ээр хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг төлөвлөх, явц, гүйцэтгэл, үр дүнг удирдах,  статистик  мэдээлэл, эрсдэлийн үнэлгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, дүн шинжилгээ хийхэд тогтмол  ашиглан яналт тавин ажиллалаа.

          Шилэн хяналтын цахим системд 177356 объектыг бүртгэж, 44802 объектод эрсдэлийн үнэлгээ хийж, 2017 онд 2999 объектод 5056 хяналт шалгалт, 1971 объектод 2794 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөснөөс давхардсан тоогоор 4515 (89.6%) хяналт шалгалт, 2639 (93%) зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, 1674 төлөвлөгөөт бус хяналт шалгалт, 47 төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, 2021 гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн байна.

          НМХГ-ын хэмжээнд 1107 объектод тандалт судалгаа, 521 объектод хяналт шинжилгээ, 10799 объектод урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт, 801 объектод баталгаажуулах үйл ажиллагаа, 2341 объектод салбарын сургалтыг зохион байгуулсан.

          Шилэн хяналтын цахим системд  хяналт шалгалтын мэдээллийг бүртгэсэн явцыг сар бүр, улсын байцаагч, хэлтэс бүрээр 14 удаа гаргаж, НМХГ-ын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр 6 удаа хэлэлцүүлж хуралдаанаас хэлтэс, улсын байцаагчдад хугацаатай үүрэг өгч биелэлтийг тооцон ажилласан.

          Байгууллагын /ub.inspection.gov.mn/ цахим хуудсанд 2017 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөлтүүд, хагас бүтэн жилээр явц, биелэлт, эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудас, хэрэглэгчийн хяналтын хуудсыг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэд татан авч, ашиглах боломжтойгоор байршуулан олон нийтэд хүргэн ашиглаж байна.

          Чиглэл болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд шилэн хяналтын цахим системд мэдээлэл оруулах, гарсан алдааг засах сургалтыг 5 удаа зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан.

          “Шилэн хяналтын цахим  систем ашиглах тухай” улсын /ахлах/ байцаагчдад зориулсан  гарын авлага, хэрэглэгчийн хяналтын хуудас ашиглах заавар, бусад хяналтыг бүртгэх видео хичээлийг хийж улсын байцаагчид ашиглаж байна.

          2.2 Хяналтын хуудас, хэрэглэгчийн хяналтын хуудсыг олон нийтэд сурталчлах талаар:

          2017 онд хэрэглэгчийн хяналтын хуудас, видео зөвлөмжийг иргэд, бизнесүүд өөрсдийн хэрэгцээндээ ашиглах, зөвлөгөө мэдээлэл авах хялбар нөхцөлийг бүрдүүлэн байгууллагын болон дүүрэг дэх МХХ-үүдийн цахим хуудас, facebook, мэдээллийн самбаруудад байршуулан олон нийтэд сурталчилсан.

          “Аюулгүй хүнс”, “Зохистой хөдөлмөр”, “Таны төлөө  Дэд бүтэц” сарын аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн “Monet” ресторан, “Жоби” худалдааны төв, Хан-Уул дүүргийн Хүннү малл,   Баянзүрх дүүргийн “Жунсон констракшн”–ны барилгын талбайд  нийт 820 аж ахуйн нэгж, иргэдэд Шилэн хяналтын цахим систем болон хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлан, санал авах ажлыг зохион байгуулж, 500 гаруй гарын авлагыг нийтэд хүргэсэн. 

          “Хэрэглэгчийн хяналтын хуудсыг хэрэглэх заавар”-ын хэрэгжилт, “Хэрэглэгчийн хяналтын хуудас сурталчилсан байдал, ашиглалт үр дүн”,  хэрэглэгчийн хяналтын хуудсыг сайжруулах чиглэлээр улсын байцаагч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс санал асуулгаар судалгаа авч нэгтгэн дүн шинжилгээ хийсэн.

2.3 Хяналт шалгалтын үр дүн гүйцэтгэлийг үнэлэх талаар:

          НМХГ-ын 2017 оны  улирал, хагас, бүтэн жилд хийсэн  төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний гүйцэтгэл, явцад дүн шинжилгээ хийж НМХГ-ын даргын дэргэдэх өргөтгөсөн зөвлөлд танилцуулан гарсан зөрчлийг арилгах, хяналт шалгалтын явц, үр дүнг дээшлүүлэх, цаашид анхаарах асуудлаар дүгнэлт, хурлын шийдвэр гарган хэлтсүүдэд  хүргүүлсэн. Хяналт шалгалтын явц, гүйцэтгэлийг дэд даргын зөвлөлөөр урьдчилан хэлэлцүүлж, улсын байцаагч бүрээр хийсэн хяналт шалгалтын гүйцэтгэлд шалгуур үзүүлэлтээр хяналт тавьж байна.

          “2011-2017 оны эрсдэлийн үнэлгээ”, “2016-2017 оны хяналт шалгалт”, “2015-2017 оны төлөвлөгөөт бус хяналт шалгалт”- д дүүрэг, хяналтын чиглэл бүрээр дүн шинжилгээ хийж, нийт улсын байцаагчдад сургалт зохион байгуулсан.

          2.4 Нийгэмд тулгамдсан тодорхой асуудлаар хэрэглэгчдэд чиглэсэн аяныг системийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнг тооцон болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлээр

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг  сурталчлах, зорилгоор   “Нээлттэй хаалганы өдөр”, “Аюулгүй хүнс”, “Зохистой хөдөлмөр-2017”, “Таны төлөө  Дэд бүтэц”  сэдэвт сарын аянуудыг зохион байгуулж,  зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, хууль тогтоомжийг сурталчилж, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

  1. “Аюулгүй хүнс” сарын аянаар 47 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, 12 төрлийн зурагт хуудас,  235 сэрэмжлүүлэг,137 зөвлөмжийг цахим хуудас, фэйсбүүкт тавьж, телевиз, сонинд  37  удаа, сурталчилсан.

          Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих эрсдэлийг бууруулах зорилгоор төрийн, төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэлийн хүнс үйлдвэрлэгчдээс “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ийг шалгаруулж, “Баталгаат хүнс-байнгын хэрэглээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг, “Эрүүл хүнс-эрүүл амьдралын баталгаа” сэдэвт зөвлөн туслах үйлчилгээ, ЕБС-ийн сурагчдын дунд “Аюулгүй хүнс” гар зураг, зохион бичлэгийн уралдааныг тус тус зохион байгуулж нийслэлийн хэмжээнд сарын аяны хүрээнд 2716 аж ахуйн нэгж иргэнд 90 сургалт хийж, 1629 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

  1. 2. “Зохистой хөдөлмөр -2017” сарын аяны  хүрээнд  хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын чиглэлээр  23 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн.

          “Жунсон” ХХК-ийн барилга угсралтын үйл ажиллагаанд мөрдлөг болгосон ХАБЭА-н зөв дадал хэвшил, барилгын талбайн эмх цэгц, ажлын зохион байгуулалт, төлөвлөлт зэрэг хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж байгаа туршлагыг түгээн дэлгэрүүлэх “Туршлагаас суралцаж-тууштай хэрэгжүүлье” сэдэвт үзүүлэх сургалт, хөдөлмөр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг сурталчлахаар “Центавр” бооцоот тэмцээнийг барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд, “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь” сэдэвт үзүүлэх сургалтыг хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд, “Хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдал” сургалтыг арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдэд тус тус зохион байгуулсан. Хөдөлмөрийн харилцаа, эрүүл ахуй, аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийн талаар фэйсбүүкээр “Цахимаар зөвлөн тусалъя” сэдэвт шууд ярилцлагыг зохион байгуулж нийт 230 иргэний асуулт, хүсэлтэд хариулт өгсөн.

  1. “Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сарын аяны хүрээнд:

          Нийслэлийн Тээврийн газар, Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан “Хууль бусаар болон тусгай дугаарын утсаар дуудлага хүлээн авч таксийн үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу 6 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, шугам замд таксийн үйлчилгээ эрхэлж буй 174 суудлын автомашинд үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага, цаашид авах арга хэмжээний талаар албан бичгийг холбогдох газруудад хүргүүлэв.  

          НАЗХГ, ЗЦА, УБЗЗАГ-тай хамтран Энхтайвны өргөн чөлөөнд байрлах хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн байдалд хяналт шалгалт, үзлэг тооллого хийн  807 тэмдэг тоологдсоноос ашиглах боломжгүй 507 тэмдэгийг шинэчлэх, Гурвалжингийн гүүрний баруун хойд хэсэгт явган хүний зам хааж, жижиглэнгээр худалдаа эрхэлж байсан 16 иргэнд гарц болон зам талбайг чөлөөлөх мэдэгдэх хуудас өгч, гүйцэтгэлийг хангуулсан.

          “Согтууруулах ундааны 13 аж ахуйн нэгжийн архи, спирт, пивоны 27 үйлдвэрт хэмжилзүйн хяналтын чиглэлээр шалгалт хийж, 81 зөрчлийг илрүүлэн, 14ш хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулж, 4 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлсэн.

          “Цайз зах”, “Гурвалжингийн гүүр”, “Амгалан”-д байрлах захуудад худалдаж байсан цементийн чанарын байдалд шалгалт хийж, хуурамчаар цемент үйлдвэрлэн худалдаалсан зөрчлийг таслан зогсоож, иргэдэд хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлэг хийсэн.      

          Гандан орчмын үерийн далан сувгийн байдалд шалгалт хийж, 2 айл шугамаараа үерийн байгууламж руу бохирын ус нийлүүлж байсныг илрүүлэн, шугамуудыг салгаж, битүүмжлэн, үерийн далан суваг дээр суурилуулсан рекламны самбарыг буулгуулж,  ЧД-ийн 11, 12 дугаар хороонд үерийн далан сувгийн хамгаалалтын бүс дотор авто засварын үйл ажиллагаа эрхэлж байсан 6 аж ахуйн нэгж, иргэдийн цахилгааныг хязгаарласан.

          Аяны хугацаанд 7 чиглэлээр 12 сургалт зохион байгуулж, 214 ААНБ-ын 1422 ажиллагсад хамрагдаж 8 төрлийн 2800 ш зөвлөмж, гарын авлагаар хангав.

  1. “Эрүүл мэнд, боловсролын хяналтад-иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд:

            Эм биобэлдмэл, эмчилгээний чанар, эрүүл ахуй халдвар хамгаалал, соёл, боловсролын хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналтыг  233 байгууллагад хийж, 41 байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, хүнсний эрүүл ахуйн хяналтын чиглэлээр эрүүл мэндийн үзлэгийн байдалд 267 байгууллагад тандалт хийж ажиллалаа. Нийт 42 удаагийн сургалтад 3494 ажилтан, албан хаагч, 4973 иргэнийг хамруулан, 98 төрлийн зөвлөмж сэрэмжлүүлэг хийж, байгууллагын вэб хуудас, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 112 удаа мэдээлэл сурталчилгаа хийсэн.   

  1. “Иргэн бүр-Эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд:

Байгаль орчны хяналтын чиглэлээр хууль эрх зүй, эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох 7 саналыг НЗДТГ, БОАЖЯ-нд хүргүүлж, 10 зөвлөмж, гарын авлага, хуулийн эмхтгэл боловсруулж, 4450 ш хэвлүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэн, 27 сургалтад 233 аж ахуйн нэгж, байгууллагын 1094 албан тушаалтан, мэргэжилтнүүдийг хамруулж, 5 урьдчилан сэргийлэх, 1 тандалт судалгаа, 5 бүтээлч ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

          2.5 Хяналт шалгалтын мэдээллийн  нэгдсэн санг бүрдүүлэх талаар:

            Шилэн хяналтын цахим системээр Эрсдэлийн үнэлгээний мэдээллийн нэгдсэн сан, Хяналтын хуудасны мэдээллийн нэгдсэн сан, Хяналт шалгалтын төлөвлөлтийн  мэдээллийн нэгдсэн сан, Хяналт шалгалтын гүйцэтгэлийн мэдээллийн нэгдсэн сангуудыг бүрдүүлэн ашиглаж эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, гүйцэтгэл үр дүнг тооцон ажиллалаа. 
2017 онд 44802 объектод эрсдэлийн үнэлгээ хийснээс 5804 их, 33282 дунд, 5716 бага эрсдэлтэй тус тус үнэлэгдэж эрсдэлийн үнэлгээний мэдээллийн сан дахь объектын тоо өмнөх оноос 22000 оор буюу 1.9 дахин нэмэгдсэн байна.

                Эрсдэлийн ангилалд хамааруулах 29 шалгуур үзүүлэлтэд 98 нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулан хүргүүлсэн.

ГУРАВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН

3.1 Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулах замаар амьдрах, ажиллах, сурч боловсрох, чанартай хүртээмжтэй тусламж,  үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

 

 

 

ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТЫН ТАЛААР

          3.1. ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХЯНАЛТААР:

          3.1.1 Эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр:

  1. Эмийн сангуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтад 117 эмийн сангаас 115 (98.2%) нь хамрагдаж, 19 нь их, 31 нь дунд, 65 нь бага эрсдэлтэй үнэлэгдлээ.

          Хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй  7 нэрийн 207 ширхэг 98,4 мянган төгрөгийн, бүртгэлийн загвараас зөрүүтэй 77 нэрийн 10536.2 ширхэг 2663924.0 мянган  төгрөгийн, хаяг шошгын зөрчилтэй 14 нэрийн 197 ширхэг 133.6 мянган төгрөгийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэн улсын /ахлах/байцаагчийн 15 акт үйлдэн хурааж, 7 эмийн сангийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоон, 10 байгууллагад 2800.0 мянган төгрөгийн, 21 албан тушаалтанд 3900.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан барагдуулж, 62 эмийн санд 502 заалттай албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч ажилласан.

  1. Эмийн үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн төлөвлөгөөт шалгалтад 21 эмийн үйлдвэр хамрагдахаас 20 (95.2%)-ийг хамрагдаж, 16 (80%) нь бага, 3 (15%) нь дунд, 1 ( 5%) нь их эрсдэлтэй үнэлэгдсэн.

          Хяналт шалгалтаар 51 нэрийн бүтээгдэхүүнийг лабораторид шинжлүүлж, 7 эмийн үйлдвэрийн 8 нэрийн 34337 ширхэг эмийг улсын байцаагчийн актаар хурааж, 9 байгууллага, 2 албан тушаалтанд  4920.0  мянган төгрөгийн торгууль ногдуулан, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн борлуулж олсон 7191.1 мянган төгрөгийн хууль бус орлогыг улсын төсөвт төвлөрүүллээ.  

          Хүрсэн үр дүн: Шалгалтад хамрагдсан эмийн сангуудын эрсдэлийг 2016 онтой харьцуулахад их, дунд эрсдэлтэй объектын тоо 14 %-иар буурч, хууль тогтоомжийн хэрэгжилт өмнөх оноос 11.8 %-иар өссөн байна.

          3.1.2 Эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр: 

          2017 онд төлөвлөгөөт хяналт шалгалтад хамруулахаар зарласан 131 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас 130(99.0%)-д шалгалт хийж, 64 байгууллагад 576 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, 2 эмнэлгийн үйл ажиллагааг актаар түр зогсоож, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан Вакум теннер хэрэглэсэн 1 эмнэлэгт 39600 төгрөгийн нөхөн төлбөр тооцож, хууль бус  орлого 1207.0  мянган төгрөгийг актаар хурааж, 5 байгууллага, 2 албан тушаалтанд 4880.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, хяналт шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн 588 эмч, мэргэжилтнүүдэд нийт 5 удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Хүрсэн үр дүн: Шалгалтад хамрагдсан 130 эмнэлгээс 6 (4,5%)нь их, 48 (36,9%)нь дунд, 76 (58.4%-нь бага эрсдэлтэй үнэлэгдэж их эрсдэлтэй эмнэлгийн тоо  18 (75%)-иар буурсан байна.  Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн түвшин 2016 онд 85% байсан бол 2017 онд 88% болж 3%-аар нэмэгдсэн байна.

          3.1.3 Хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйн  хяналтаар:

            Нийт 79 цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 27 (34.2%) нь бага, 42 (53.2%) нь дунд, 10 (12.6%) нь их эрсдэлтэй  үнэлэгдлээ.  Шалгалтын явцад 320 цэгээс эрүүл зүйн арчдас шинжилгээ авч шинжлүүлэн,  360 зөрчил илрүүлснээс 150  (41.6%)-ийг газар дээр нь арилгуулж, үйл ажиллагааг зогсоох акт 4,  улсын байцаагчийн 477 заалттай  49 албан шаардлага, шинжилгээний дүнг үндэслэн 91 дүгнэлт үйлдэж, 35 байгууллага, албан тушаалтан, иргэнд 8500.0 мянган төгрөгийн торгууль ногдуулсан.

Ерөнхий боловсролын 38 сургуульд Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 9 цайны газар, 24 аж ахуйн нэгжид шинжилгээтэй хяналт хийлээ.

            Шалгалтын явцад  32 сургуулийн ундны усны шинжилгээ, 14 сургуулийн хоолноос 25 сорьц, цэвэрлэгээ, халдваргүйтгэл шалгах зорилгоор 184 арчдас авч, лабораторид шинжлүүлэн, сорилтын дүнг үндэслэн үнэлэлт,  дүгнэлт өгч,  нийт 356 зөрчил илрүүлж 81 (22.7%)-ийг шалгалтын явцад арилгуулж, 365 заалттай 22 албан шаардлага, шинжилгээний дүнг үндэслэн 31 дүгнэлт  үйлдэж, нийт 25 байгууллага, иргэнд 7780.0 мянган төгрөгийн торгууль ноогдуулж, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн боловсролын газартай хамтран “Хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах, эрүүл ахуйн зохистой дадлыг эзэмшүүлэх” талаар сургалт зохион байгууллаа.

            Хүрсэн үр дүн: ЕБС-ийн шалгалтыг өмнөх онтой харьцуулахад их, дунд эрсдэлтэй объектын тоо 17(45.9%)  болж, их, дунд эрсдэлтэй объектын эзлэх хувь 12,2%-иар буурсан байна.

          3.1.4 Халдвар судлалын хяналтаар

  1. Нийт 120 эмнэлгээс 119 (99.1%) эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 8 (6.7%) нь их, 53 (44.5%) нь дунд, 58 (48.7%) бага эрсдэлтэй үнэлэгдсэн.

          Эрүүл зүйн нян судлалын шинжилгээг 70 эмнэлгээс авахад 884 арчдасны 41 (4.6%) нь нянгийн бохирдолтой,  175 ариун материалын 3 (1.7%) нь ариун бус, 223 агаарын дээжний 46 (20.6%)-д нь 1м3 агаарт байх нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их, стафилококк, стрептококк илэрсэн, эмчилгээний хоолны 17 дээжний  4(5.8%) нь стандартын шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан тул мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөрчлийг бүрэн арилгуулан ажилласан.

          Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн 62 эмнэлэгт улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчилтэй 6 эмнэлгийн ариутгалын хэсгийн үйл ажиллагааг зөрчил арилгатал түр хугацаагаар хэсэгчлэн зогсоосон болно. 21 байгууллага, албан тушаалтанд 13350,0 мянган төгрөгийн торгууль ногдуулав.

          Төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан нийт 119 эмнэлгийн үйл ажиллагааг эмнэлгийн эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллыг хяналтын хуудсаар шалгахад нийт 49 эмнэлгээс 3 ( 6.1%) нь их,  18 (36.7%) нь дунд, 28 (57.1%) нь бага, Тусгай мэргэжлийн оргүй төвийн эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг 2 эмнэлэгт шалгахад 1  дунд, 1  нь бага, “Клиникийн эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллыг хяналтын хуудсаар шалгахад нийт 49 эмнэлгээс  3 (6.1%) нь их, (53%) нь дунд, 20 (40.8%) нь бага,  Сувиллын эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллыг  шалгах хяналтын хуудсаар 9 сувиллыг үнэлэхэд  1 (11,1%) их, 2 (22,2%) нь дунд, 6 (66,6%) нь бага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг шалгах хяналтын хуудсаар 7 эмнэлгийг үнэлэхэд 5 (71.4%) нь дунд, 2 (28.6%) нь бага, Эмнэл зүйн лабораторийн биоаюулгүй ажиллагааг шалгах хяналтын хуудсаар 3 лабораторийг үнэлэхэд ( 33.3%) нь их, 1 нь дунд, 1 нь бага эрсдэлтэй тус тус үнэлэгдсэн.

            Хүрсэн үр дүн: Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн эрсдэл өмнөх оноос 48.7%-иар буурсан байна.  

          3.1.5  Орчны эрүүл ахуйн хяналтаар  

Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн 4 эх үүсвэр, насос станц, ус түгээх байрууд нийт 129 объектын 126 (97.6%)-д хяналт шалгалт хийснээс 3(2.3%) нь их эрсдэлтэй, 59 (46.8%) нь дунд эрсдэлтэй, 64 (50.9%) нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн.

Шалгалтын явцад 518 дээж авч, лабораторид шинжлүүлэхэд 2(2.8%)-д нь нянгийн тоо үзүүлэлт нормоос их гарсныг албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, халдваргүйжүүлэлт хийлгэн зөрчлийг арилгуулав. Илэрсэн зөрчлийг  арилгуулах зорилгоор 109 заалттай 17 албан шаардлага, 73 дүгнэлт, 14 зөвлөмж гарган хүргүүлсэн.

Хүрсэн үр  дүн: Нянгийн бохирдолтой 2 зөөврийн ус түгээх байрын ус хадгалах саванд угаалга халдваргүйжүүлэлт хийлгэж, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлсэн.

Хатуу хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдалд 23 аж ахуй нэгж байгууллага хамрагдахаас 22 (96%)-д төлөвлөгөөт шалгалт хийлээ. Шалгалтад хамрагдсан байгууллагуудын 6 (27.2%) нь бага, 14 (64%) нь дунд, 2 (9%) нь их эрсдэлтэй үнэлэгдэв. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 45 заалттай 15 албан шаардлага,  5 зөвлөмж хүргүүлж, 3 аж ахуйн нэгжид 1350.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

            Хүрсэн үр  дүн: Хог хаягдал тээвэрлэгч аж ахуйн нэгжийн шалгалтыг өмнөх онтой харьцуулахад бага эрсдэлтэй аж ахуй нэгжийн тоо 10%-иар өссөн байна.

          3.1.6 Боловсролын хяналтын чиглэлээр:

  1. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх 124 цэцэрлэг шалгагдсанаас 65 ( 52.5%) дунд, 26 (20.8%) нь их, 33(26.7%) нь бага эрсдэлтэй, хууль тогтоомжийн хэрэгжилт 78%-тай үнэлэгдэж, нийт 1601 зөрчлийг илрүүлснээс  821 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 110 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчил гаргасан 35 албан тушаалтанд 11305.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 1 цэцэрлэгт улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, 2 цэцэрлэгийн үйл ажиллагааг актаар зогсоосон.
  2. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиас 41 (36.6%) ерөнхий боловсролын сургуульд хяналт шалгалт хийснээс 36.6% нь бага, 48.8% нь дунд, 14.6% нь их эрсдэлтэй үнэлэгдлээ. Шалгалтад хамрагдсан байгууллагуудын эрсдэлийн дундаж 33.3 % буюу дунд эрсдэлтэй ангилалд байна. Боловсролын тухай хууль тогтоомжийн холбогдох заалтуудын хэрэгжилт 64%-тай байна.  

          Шалгалтаар 743 зөрчил илрүүлж, улсын /ахлах/ байцаагчийн 141 заалт бүхий 21 албан шаардлага, 151 заалт бүхий 10 хамтарсан албан шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг түр зогсоох 1 акт үйлдэж, 9 албан тушаалтанд 3.600 мянган төгрөгийн торгууль  ногдуулсан.

  1. Нийт 8 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 6(75.0%) нь бага,  2(25.0%) нь дунд эрсдэлтэй үнэлэгдэж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 49 заалт бүхий 7 шаардлага өглөө. 

          Хүрсэн үр дүн:  Ерөнхий боловсролын сургуулийн эрсдэлийн үнэлгээг өмнөх онтой харьцуулахад их эрсдэлтэй объектын тоо 7, дунд эрсдэлтэй объектын тоо 13-аар цөөрч, нийт 20 сургуулийн эрсдэлийн ангилал буурч, хууль тогтоомжийн хэрэгжилт 9%-иар дээшилсэн байна.

          Шалгалтад хамрагдсан их дээд сургуулиудын эрсдэлийн түвшин буурч, дотоод хяналтын үйл ажиллагаа сайжирч, холбогдох хуулийн хэрэгжилт өмнөх оныхоос 1.8 хувиар дээшилсэн үзүүлэлттэй байна.

          3.1.7 Соёлын хяналтын чиглэлээр:  Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй  3 музей, 1 Соёлын ордны үйл ажиллагааг шалгахад  2 (66,7%) нь дунд, 1 (33,3%) нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 3 албан шаардлага хүргүүлж, 1 албан тушаалтанд 100.0 мянган төгрөгийн торгууль ногдуулсан.

          Шалгагдсан 4 номын сангийн  25(0%)нь их, 1 (25%) нь дунд, 1 (25%) нь бага эрсдэлтэй  үнэлэгдэж, 28 заалтттай 3 албан шаардлага өгч, 2 албан тушаалтанд 480.0 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтаар 7 байгууллагад төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж зөвлөмж хүргүүлсэн.

          Хүрсэн үр дүн: Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт сайжирч, өмнөх оны  төлөвлөгөөт шалгалтын дүнтэй харьцуулахад бага эрсдэлтэй объектын тоо  4-өөр өсч,  их эрсдэлтэй объектын тоо   2-оор буурсан.  

3.2 Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах замаар иргэдэд аюулгүй хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ.

 

 

 

 

 

 

 

          3.2. ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТААР

          3.2.1 Хүнсний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалт:

          Төлөвлөгөөт шалгалтад хамрагдах 154 хүнсний үйлдвэрүүдээс 123(78.5%)-ийг шалгахад 29(23.6%) их, 60(48.8%) дунд, 34(27.6%) бага эрсдэлтэй үнэлэгдэж, илэрсэн 2428 зөрчлийг үндэслэн 73 аж ахуйн нэгж, иргэнд 783  заалт бүхий албан шаардлага өгч, 58 ААН, албан тушаалтан, иргэнд 19315.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж,  14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Лабораторид бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шинжлүүлж 45 дүгнэлт гаргасан. Хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, худалдаалалтын үеийн горим зөрчигдсөн 486.0 мян.төгрөгийн 8 нэр төрлийн 26 ширхэг торт, хөгц үүссэн 3 төрлийн 19 ширхэг 47.0 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг акт тогтоон газар дээр нь устгасан.

Хүнсний эрүүл ахуйн хяналтын чиглэлээр Хүнсний үйлдвэрүүдэд хийсэн хяналт  шалгалтаар 154 үйлдвэрээс 121(78.6%) нь хамрагдаж, 10 нь их, 52 нь дунд, 59 нь бага эрсдэлтэй үнэлэгдлээ. Шалгалтаар нийт 1286 зөрчил илрүүлэн, 435 (33.8%)-ийг газар дээр нь арилгуулан, 14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 72 аж ахуйн нэгж, иргэнд 795 заалт бүхий албан шаардлагаар зөрчлийг арилгуулах үүрэг өгсөн. Зөрчил гаргасан 54 аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 19727.000 мянган төгрөгийн торгууль ногдуулж, бүрэн барагдуулсан. 15 аж ахуйн нэгжийн  давхардсан нэр төрлөөр 111 хиам, зайдсан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулахад 86 (77.4%) нь эерэг үзүүлэлттэй, үүнээс 13 сорьцын давсны хэмжээ стандартаас зөрүүтэй, 69 сорьцонд E124  буюу кошнелын улаан илэрч, 65 сорьцонд  E621  буюу глютамины хүчлийн натрийн давсны хэмжээ үйлдвэрлэлийн зохистой дадалд /GMP- 10мг/кг/ заасан  зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарсанд үнэлэлт дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг авсан.

       Хүрсэн үр дүн: Хяналт шалгалтад хамрагдсан үйлдвэрүүдийн эрсдэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад их эрсдэлтэй объектын тоо 7.2 хувиар буурсан байна.

    Хүнсний үйлдвэрийн ажлын байрны стандартын шаардлагын түвшин 1.1 хувиар, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтийн стандартын шаардлагын 0.8 хувиар өсөж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын түвшин 2.3 хувиар дээшилж,  стандартын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийн хангалтын түвшинг 1 хувиар нэмэгдүүлсэн.

             3.2.2Худалдааны газруудад хийсэн хяналт шалгалт:

          Төлөвлөгөөт хяналт шалгалтад 289 хүнсний худалдааны газраас 273 (94.4%) хамрагдаж,  6 (2,1%) их, 136 (49.8%) дунд, 131 (47.9%) бага эрсдэлтэй үнэлэгдлээ. Нийт 3237 зөрчлөөс 250(77.3%)-ийг арилгуулав. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 214 албан шаардлага өгч,  хэрэгжилт 73.5 хувьтай байна.  Шалгалтаар 76 аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд 28.420.0 мянган төгрөгийн торгууль ногдуулав.

            Хүнсний эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хүнсний худалдааны зарлагдсан 289 газраас 274 (94.8%) нь хамрагдаж,  38 (13.9%)  нь их, 125 (45.6%) нь дунд, 111 (40.5%) нь бага эрсдэлтэй үнэлэгдэж, гүйцэтгэлийн хяналтын үр дүнд их эрсдэлтэй обьектын тоо 7 (18.4%), дунд эрсдэлтэй обьектын тоо 135 (8.2%)-иар буурч, бага эсрдэлтэй обьектын тоо 132 (16%)-иар өссөн байна.  Хяналт шалгалтын явцад нийт 3237 зөрчил илрүүлэн, 1701 заалт бүхий 214 албан шаардлага өгч, үр дүнг тооцоход хэрэгжилт 73.5%-тай байна. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан 127 аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд  28420,0 төгрөгийн торгууль  ногдуулж, барагдуулав.

 Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, муудсан, хадгалалтын хугацаа дууссан 30 нэр төрлийн 2819 ширхэг, 10.785.230 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар, 22 хайрцаг, 47.500 төгрөгийн тамхийг улсын орлого болгуулахаар улсын байцаагчийн 38 акт тогтоон шилжүүлсэн байна. Хяналт шалгалтад хамрагдсан хүнсний худалдааны газруудаас нийт  314 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээ хийлгэхэд 10 (3.2%) эерэг үзүүлэлттэй гарсан байна.

          Хүрсэн үр дүн: 2016 онтой харьцуулахад дунд эрсдэлтэй объектын тоо 39-өөр буурч, 131 объект бага эрсдэлтэй ангилалд багтсан байна.

          Шалгалтад хамрагдсан худалдаа үйлчилгээний газрын ажлын байрны стандартын шаардлагын түвшинг 1 %-иар, стандартын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийн хангалтын түвшин 1 %-иар, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтийн стандартын шаардлагын түвшин 1.5 %-иар тус тус өссөн байна.

          3.2.3  Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалт:

          Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр зарлагдсан 266 газрын  247 (93%)-ийг  хамруулж, 7 (0,3%) их, 131 (53.0%) дунд, 109 (44 %) бага эрсдэлтэй үнэлэгдлээ. Нийт 2251 зөрчил илрүүлж, 1499-ийг газар дээр нь арилгуулж, 154 аж ахуй нэгжид 1254 заалт бүхий хамтарсан албан шаардлага  хүргүүлж,  45 аж ахуйн нэгж, 82 албан тушаалтанд нийт 32.365.0 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ авч барагдуулав.

            Хүнсний эрүүл ахуйн хяналтын чиглэлээр 266 газраас 247 (93%) нь хамрагдснаас 22 нь бага, 158 нь дунд, 67 их эрсдэлтэй үнэлэгдсэн. Шалгалтаар нийт 2251 зөрчил илрүүлэн,  7 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 154 аж ахуйн нэгж, иргэнд 1257 заалт бүхий албан шаардлага өгч, 101 аж ахуй, нэгж иргэн албан тушаалтанд 33.845 мянган төгрөгийн торгууль  ногдуулж, бүрэн  барагдууллаа.  Эрүүл зүй, бичил амь судлалын шинжилгээнд 1083 цэгээс арчдас, 231 дээж авч сорилтын дүнг үндэслэн улсын байцаагчийн 178 дүгнэлт гаргалаа. Албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтийг дүгнэхэд 247 газрын 109 (44%) бага, 131 (53%) дунд, 7 (0.3%)  их эрсдэлтэй үнэлэгдсэн.

          Хүрсэн үр дүн:  

Хоол үйлдвэрлэлийн ажлын байрны  ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага 15%, стандартын шаардлагын түвшин 6.2%, стандартын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийн хангалтын түвшин 2.0%-иар тус тус өссөн байна. Их эрсдэлтэй газрын тоо 37 (15%)-иар буурч, бага эрсдэлтэй газрын тоо 27.8%-иар өссөн  байна. Хоол хүнсээр дамжих халдварын тохиолдлын тоог 10000 хүн амд 2,3 промелиор бууруулсан.

          Хоол, хүнсний үйлдвэрлэлийн ажлын байрны нөхцлийн эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүйн түвшинг 11.9%-иар нэмэгдүүлж 83%-д хүртэл сайжруулсан.

          3.2.4 Мал эмнэлэг, мал үржлийн хяналтын чиглэлээр:

          “Гахай, шувуу, үхрийн аж ахуй эрхлэгч иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх”, “Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх”, “Худалдаалах үйл ажиллагааг шалгах”, “Мал эмнэлэг үржлийн нэгж, мал бүхий иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” 4 төлөвлөгөөт  хяналт шалгалтаар 206 объектын  197 (96.0%)-д нь шалгалт хийж, 38 (19.3%) их, 98 (49.7%) дунд, 61(30,9%) бага эрсдэлтэй үнэлэгдлээ. 737 зөрчил илрүүлж, 324 (44%)-г газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах 516 заалттай 98  албан шаардлага хүргүүллээ.  Эрчимжсэн аж ахуйн өндөг, сүү, мах зэрэг малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан улсын байцаагчийн 25 дүгнэлт гарган, 30 иргэн, аж ахуйн нэгжид 771.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж барагдууллаа.

          Хүрсэн үр дүн: 2016 оны эрсдэлийн дундаж үнэлгээтэй харьцуулахад их эрсдэлтэй объектын тоо 8,  дунд эрсдэлтэй объектын тоо 16 хувиар буурсан.

          3.2.5  Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр:

          Хүлэмж, газар тариалан, зоорь агуулах, таримал ургамлын үр, ургамал хамгаалах химийн бодис худалдаалах үйл ажиллагаа  эрхлэгч 75 аж ахуйн нэгж, иргэнээс  68 (90.6 %)- д нь хяналт шалгалт хийсэн.

     Шалгалтад хамрагдсан 30 объектыг 1.18 кодтой хяналтын хуудсаар үнэлэхэд 15 бага, 15 дунд, 1.28 кодтой хяналтын хуудсаар 18 объектыг үнэлэхэд 10 бага, 8 дунд,   1.11 кодтой хяналтын хуудсаар худалдааны хяналтын чиглэлтэй хамт 18 объектыг үнэлэхэд 9 бага, 9 дунд,  2.11 хяналтын хуудсаар 1 объектыг үнэлэхэд 1 бага, 1.38 кодтой хяналтын хуудсаар 1 объектыг үнэлэхэд 1 бага, нийт ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр 5 хяналтын хуудсаар 68 объектын эрсдэлийг үнэлэхэд 36 бага, 32 дунд эрсдэлтэй үнэлэн, давхардсан тоогоор 350 гаруй зөрчил илрүүлж, 21%-ийг газар дээр нь арилгуулан, 180 заалттай 32 улсын /ахлах/ байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлэн, 9 иргэн, аж ахуйн нэгжид 3320.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулсан байна.  

          41 агуулах зоорийн 30 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнээс 117 дээжийг шинжилгээнд хамруулж, шаардлага хангасан тухай 9 дүгнэлт үйлдсэн байна.  

          Хүрсэн үр дүн: Эрсдэлийн үнэлгээг 2016 онтой харьцуулахад дунд эрсдэлтэй объект 29.6 %-иар өсөж, бага эрсдэлтэй объект 29.%-иар буурсан, “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн стандартын шаардлагын түвшин” 1.1 хувиар өссөн байна.

3.3 Байгалийн нөөц баялгийн зохистой ашиглалтыг сайжруулж хүний хүчин зүйлээс шалтгаалсан байгаль орчны бохирдол,  доройтлыг бууруулна.

 

 

 

 

          3.3. БАЙГАЛЬ ОРЧИН, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ХЯНАЛТААР:

          3.3.1 Газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр:

          Газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр хийсэн 4 хяналт шалгалтаар 122 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаж 49 албан шаардлага, үйл ажиллагааг түр зогсоосон 1 акт, зөрчил гаргаж, 15 иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд 10000.0 мян.төгрөгний торгуулийн арга хэмжээг ногдуулан барагдуулсан байна.Үүнд:

          Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалт

          Нийт 40 аж ахуйн нэгжид шалгалт хийхээс 37 (93%)-д  хяналт шалгалтыг хийж, 20 (54%) аж ахуйн нэгж нь бага, 14(38%) аж ахуйн нэгж нь дунд, 3(9%) аж ахуйн нэгж нь их эрсдэлтэй. Улсын байцаагчийн 87 заалттай 15 албан шаардлагыг аж ахуйн нэгжид хүргүүлж, 3 аж ахуйн нэгжид 300.0 мян төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, улсын ахлах байцаагчийн 37 зөвлөмжийг хүргүүлсэн.

          Хүрсэн үр дүн: Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа геодезийн хэмжлийн багажийн баталгаажуулалтын хувийг 5.3 пунктээр нэмэгдүүлж, 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хангаж ажилласан.

          Авто машин угаалгын газруудад хяналт шалгалт хийсэн хяналт шалгалт

          Нийт 32 авто угаалгын газруудад шалгалт хийхээс 13 (41%)- д нь хяналт шалгалтыг хийж, 11(84,6%)  аж ахуйн нэгж дунд, 2(25,4%) нь их эрсдэлтэй үнэлэгдлээ. Улсын байцаагчийн 39 заалттай 13 албан шаардлагыг аж ахуйн нэгжид хүргүүлж, 3 авто угаалгын газар албан шаардлагын дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж,  4 аж ахуйн нэгжид 960.0 мян төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, улсын ахлах байцаагчийн 13 зөвлөмжийг хүргүүлсэн.

            Хүрсэн үр дүн: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэснээр орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу хөрсний шинжилгээ хийлгэн хөрсний стандартын хэрэгжилтийн түвшинг 2.5 пунктээр нэмэгдүүлэх зорилтыг хангасан.

          Аюултай хог хаягдал үүсгэгч авто засварын газруудад хийсэн шалгалт

Нийт 47 авто засварын газраас 34 (76.5 %)-д шалгалт хийхэд 7 (21 %)  нь бага, 23 (68,0%)  нь дунд, 4 (12%)  нь их эрсдэлтэй үнэлэгдлээ. Улсын байцаагчийн 125 заалттай 19 албан шаардлагыг аж ахуйн нэгжид хүргүүлэн, зөрчил гаргасан 1 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар актаар зогсоож, 6 аж ахуйн нэгжид 6240.0 мян төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 10 авто засварын газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, улсын ахлах байцаагчийн 35 зөвлөмжийг хүргүүлсэн.

Хүрсэн үр дүн: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ 10  аж ахуйн нэгжид хийлгэснээр орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу хөрсний шинжилгээ хийлгэн хөрсний стандартын хэрэгжилтийн түвшинг 2.5 пунктээр нэмэгдүүлэх зорилтыг хангасан.

          Аялал жуулчлалын баазуудад хийсэн шалгалт

Нийт 40 аж ахуйн нэгжээс 38 (95%)-д шалгалтыг хийхэд 21(56%) бага эрсдэлтэй, 16(43%) дунд, 1(3%) их эрсдэлтэй үнэлэгдсэн. Улсын байцаагчийн 15 албан шаардлага хүргүүлэн, 2 аж ахуйн нэгжид 2000.0 мян төгрөгийн захиргааны арга хэмжээ тооцон, “Баян зүрх шижир” ХХК-д 1702000036 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэсэн Шалгалтаар давхардсан тоогоор 84 зөрчил илрүүлэн 3 зөрчлийг газар дээр нь арилгуулсан

Хүрсэн үр дүн: Гүний худгаас дээж аван шинжлүүлэхэд Монгол Улсын “Хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн норм” MNS 3297:91 стандарт, “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 0900:2005 стандартын шаардлагад нийцэж байгаа нь хөрс, ус, агаарын бохирдлын стандартын шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийн эзлэх хувийг суурь түвшинээс  бууруулсан.

          3.3.2 Байгаль орчны хяналтын чиглэлээр:

          Байгаль орчны хяналтын чиглэлээр хийсэн 6 төлөвлөгөөт хяналт шалгалтаар 206 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 138 албан шаардлага,үйл ажиллагааг түр зогсоох 5 акт, үйл ажиллагааны 26 дүгнэлт, илэрсэн зөрчилд 35575.0 мян.төгрөгийн захиргааны хариуцлага тооцон торгууль ногдуулав. Үүнд:

Мод, модон материалын төрөлжсөн захуудад хийсэн хяналт шалгалт

Нийт 9 аж ахуйн нэгжид шалгалтыг хийхэд 8(89%) бага эрсдэлтэй, 1 (11%) бага эрсдэлтэй үнэлэгдсэн. Улсын байцаагчийн 12 заалт бүхий 4 хугацаатай албан шаардлага хүргүүлэн, 1 аж ахуйн нэгжид 2000,0 мян төгрөгийн торгууль ногдуулан барагдуулсан.

Хүрсэн үр дүн: 2016 оны байдлаар мод, модон материалын төрөлжсөн зах нь 599 оноо буюу 66.6%-иар дунд эрсдэлтэй үнэлэгдсэн бол 2017 онд 571 оноо буюу 63.4%-иар дунд үнэлэгдсэнээр эрсдэлийг 3.2%-ийн пунктээр бууруулж ажиллалаа.

          Химийн бодис ашиглах, импортлох, худалдах, хадгалах, устгах тусгай зөвшөөрөлтэй ахуйн нэгж, байгуулагуудад хийсэн хяналт шалгалт

          Нийт 20 аж ахуйн нэгжид шалгалт хийж 11(55%) бага, 9 (45%) дунд эрсдэлтэй үнэлэгдсэн. Улсын байцаагчийн 103 заалт бүхий 16 албан шаардлага хүргүүлэн, 3 аж ахуйн нэгжид 2160.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч,  17 аж ахуйн нэгжид улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргүүллээ.

          Барилгын материалын үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалт:

Шалгалтад хамрагдах 46 аж ахуйн нэгжээс 38 (83%)-д нь хяналт шалгалт хийж, 10(27%) бага, 9(24%) дунд, 19(50%) их эрсдэлтэй үнэлэгдсэн. Улсын байцаагчийн 73 заалт бүхий 20 албан шаардлага хүргүүлэн, 11 аж ахуйн нэгжид 154800.0 мян/төг-ийн торгуулийн арга хэмжээ авч, 17 аж ахуйн нэгжид 17 улсын /ахлах/ байцаагчийн зөвлөмж хүргүүлсэн.

            Хүрсэн үр дүн: Шалгалтын үр дүнд орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу 20 аж ахуйн нэгжүүд хөрс, ус, агаарын орчны байдалд лабораторийн шинжилгээг хийлгэн, үйл ажиллагаанаас хүрээлэн  буй орчинд учирч болох нөлөөллийг бууруулж ажиллалаа.

          Арьс шир ноос ноолуур, ахуйн цаасны үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалт

            Шалгалтад хамрагдах 27 үйлдвэрээс 21(78%)-т шалгалт хийхэд 4(19%) бага, 11 (53%) дунд, 6 (29%) их эрсдэлтэй  үнэлэгдлээ. Улсын байцаагчийн 46 заалт бүхий 11 албан шаардлага, 2 дүгнэлт, 6 зөвлөмж хүргүүлж, 3 аж ахуйн нэгжид 1200,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Хөрсний шинжилгээний үр дүнгээс үзэхэд хөрсөн дэх хромын (Cr) бохирдол маш их байна. Хуучин лагийн талбайг бүрэн саармагжуулаагүй байна.   

          Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглалтаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хийсэн хяналт шалгалт

Шалгалтад хамрагдах 82 (100%) аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг хийснээс 24 зуухны хаягдал утаанд хийн хэмжилт хийхэд 15 буюу (19%) аж ахуйн нэгж бага, 45(54%)  дунд,  22 (27%)  их эрсдэлтэй үнэлэгдлээ. Улсын байцаагчийн 375 заалттай 74 албан шаардлага, 5 аж ахуйн нэгж, байгууллагад үйл ажиллагааг зогсоох 5 акт, 24 дүгнэлт 13 аж ахуйн нэгжид 10684.0 мян төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, улсын ахлах байцаагчийн 82 зөвлөмжийг хүргүүлсэн. Халаалтын зуухны ашиглалтаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх 2.3 дугаартай хяналтын хуудсаар үнэлэхэд 40% их, 45% дунд, 15% бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Хүрсэн үр дүн:  “Халаалтын ба гэрийн зуухны яндангаар гарах утааны найрлага дахь агаар бохирдуулагч бодисын хүлцэх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS5457:2005 стандартын хэрэгжилтийн түвшинг 5 пунктээр нэмэгдүүлсэн.

          3.3.3 Геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр:

          Геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр хийсэн 4 хяналт шалгалтад нийт 148 аж ахуйн нэгжийг хамруулж, зөрчлийг арилгуулах 47 албан шаардлага, үйл ажиллагааг түр зогсоох 24 акт үйлдэж, зөрчил гаргасан 5 аж ахуйн нэгж, байгууллагад 348000.0 мян.төг торгууль ногдуулсан. 

          Хайрга, дайрга олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт.

          Хайрга, дайрга олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч 72 ААН хамрагдахаас 72 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийснээс улсын байцаагчийн 86 заалт бүхий 18 албан шаардлагыг хүргүүлж, зөрчил бүхий 29 аж ахуйн нэгжииг 20600.0 мян.төгрөгөөр торгож,10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улсын /ахлах/ байцаагчдын актаар түр зогсоолоо.

            Элс, тоосгоны шаврын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт

          Төлөвлөгөөт шалгалтад 70 аж ахуйн нэгж зарлагдснаас 70 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, зөрчил бүхий 21 аж ахуйн нэгжид улсын байцаагчдын албан шаардлага хүргүүлэн, 18 аж ахуйн нэгжид 10040.0 мян.төг-ийн торгуулийн арга хэмжээ авч, 7 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улсын /ахлах/ байцаагчдын хамтарсан актаар 2 сарын хугацаагаар түр зогсоолоо.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын улмаас эвдрэлд оруулсан 74.2 га талбайн 27 га буюу 36.39 -д техникийн нөхөн сэргээлт  хийгдсэн.

          Хүрсэн үр дүн:  Ил уурхайн технологийн горимын мөрдөлтийн түвшинг 5 пунктээр нэмэгдүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжаар 95 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.

             Нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалт

Шалгалтад 7 аж ахуйн нэгж хамрагдахаас 7(100%) аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж 1(15%) бага, 6 (85%) их эрсдэлтэй үнэлэгдэж, 4 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар түр зогсоож, 3 аж ахуйн нэгжид албан шаардлагыг хүргүүлэн, 2 аж ахуйн нэгжид 3120 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

       Хүрсэн үр дүн:  Нүүрсний тусгай зөвшөөрөлтэй 4 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох актаар зогсоосон байна.

          Тэсрэх материалын хадгалалт, хамгаалалтаалд хийсэн хяналт шалгалт

          Налайх дүүргийн нутаг дэвсгэрт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, ашиглах, хадгалах, тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 5 аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг хийж,  эрсдэлийг үнэлэхэд 1 аж ахуйн нэгж нь бага, 4 аж ахуйн нэгж дунд,  2.9 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд 5 аж ахуйн нэгж  бага эрсдэлтэй үнэлэгдсэн. Шалгалтаар 5 аж ахуйн нэгжид улсын байцаагчын албан шаардлагыг хүргүүлж,1 аж ахуйн нэгжид 720.0 мян төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, барагдуулсан.

          Хүрсэн үр дүн:  Мера ХХК-ийн агуулахад байсан хадгалах хугацаа дууссан 39483 ширхэг чанар байдлаа алдсан тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийг бүрэн устгалд оруулж ажиллалаа.

          Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн биелэлт өмнөх оноос 5.3%-иар, байгалийн нөөц ашиглахтай  холбогдон гарсан хууль тогтоомжийн зөрчил арилгалтын түвшин  92%-тай байна.

3.4 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгоно.

 

 

 

          3.4. ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ТУСГАЙ ХЯНАЛТААР:

          2017 онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр  1752 аж ахуйн нэгжийг хяналт шалгалтад хамруулахаас 1517(57%)-д нь хяналт шалгалт хийж,  88 объект их, 731 объект дунд, 698 объект бага эрсдэлтэй  үнэлэгдсэн байна.  

          Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтаар:

  1. Баригдаж буй 325 барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрүүдэд  хяналт шалгалт хийхэд  43 объект их,  197 дунд,  85 бага эрсдэлтэй үнэлэгдэж,  1153 зөрчил илрүүлснээс 833 (72,0 % ) -г арилгуулж, 126  аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн 685 заалттай албан шаардлага хүргүүлж, 78280,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.
  2. Химийн бодис ашигладаг, хими цэвэрлэгээ,  уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй  61 аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийхэд 6 объект их,  21 дунд, 34 бага  эрсдэлтэй үнэлэгдэж, нийт 227 зөрчил илрүүлж 177(77,0%)-г  газар дээр нь арилгуулж, 23  аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн  127 заалттай албан шаардлага хүргүүлж, 5560,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.
  3. Банк, даатгал, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, боловсрол, арьс шир, орон сууцны контор, цахилгаан эрчим, мэдээлэл холбоо, тусгай хяналтын үйл ажиллагаа эрхэлж буй 377 аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийхэд 39 объект их, 138 объект дунд, 188 объект бага эрсдэлтэй үнэлэгдэж, нийт 1300 зөрчил илрүүлж газар дээр нь 1012 (77,0%) зөрчлийг арилгуулж, 176 аж ахуйн нэгж байгууллагад 778 заалттай албан шаардлага хүргүүлж , 45413,5 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.
  4. Хот тохижилт үйлчилгээний 43 аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийхэд 16 объект бага, 23 объект дунд эрсдэлтэй үнэлэгдэж, 232 зөрчил илрүүлснээс 63(27,0%)-ийг арилгуулж, 12 аж ахуйн нэгж байгууллагад улсын / ахлах/ байцаагчийн  284 заалттай албан шаардлага хүргүүлж , улсын /ахлах/ байцаагчийн 3871,1 мянган төгрөгийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх акт тогтоож, 9120,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.

         Нийгмийн хамгааллын хяналтаар: 

  1. Рашаан сувиллын 11 аж ахуйн байгууллагад шалгалт хийхэд 9 объект бага, 2 объект дунд эрсдэлтэй үнэлэгдэж, 7 зөрчил илрүүлснээс 6 (87,7,0%)-ийг арилгуулж, 4 аж ахуйн нэгж байгууллагад улсын /ахлах/ байцаагчийн 10 заалттай албан шаардлага хүргүүлж ,  1070,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.

         Тусгай хяналтаар: Зэвсэгт хүчний 12 ангид  шалгалт хийж  33 зөрчил илрүүлж, 11 (33.0%)-ийг газар дээр нь арилгуулж,  22 зөрчлийг арилгуулахаар 7 албан шаардлага хүргүүлсэн.

Хүрсэн үр дүн:  10 000 ажилтанд харьцуулсан осолд өртсөн хүний тоо өмнөх оны түвшингээс 0,07 коэффициентээр буурсан.

Ослын улмаас тахир дутуу болсон хүний тоог 10 000 ажилтанд харьцуулсан тоо өмнөх оны түвшингээс 0,78 коэффициентээр буурсан. 

Мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлын тоо 10 000 ажилтанд  харьцуулсан тоо өмнөх оны түвшингээс 14,8% коэффициентээр буурсан.

2017 онд хөдөлмөрийн харилцааны хяналтын чиглэлээр хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн  98,0%-ийг арилгасан.

Нийгмийн хамгааллын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг 98,0%-ийг арилгуулсан.   

Улсын байцаагчийн үйлдсэн эрх зүйн акт хүчингүй болоогүй байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хуулийн тогтоомжийн хэрэгжилтийн түвшин өмнөх оны түвшингээс  4,6 хувиар нэмэгдсэн.   

Төрийн тусгай чиг үүрэг бүхий 12 байгууллагад хуулийн хэрэгжилт хангагдсан.

          3.5. ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТААР:

          3.5.1 Барилгын техникийн хяналтын чиглэлээр:

          Барилга, хот байгуулалт, ус, дулаан хангамж, өргөх механизмын чиглэлээр 362 аж ахуйн нэгжид шалгалт хийхээс 278 (76.7%)-д хяналт шалгалт хийхэд 128 нь бага,  95 нь дунд, 39 нь их эрсдэлтэй үнэлэгдэж, 348 зөрчлийг илрүүлж, 324 зөрчлийг арилгуулан 170 заалттай 44 албан шаардлага, 25 дүгнэлт гаргаж, улсын байцаагчийн 2 акт үйлдэн, 4 байгууллага, иргэнд 11520.0 мян.төгрөгийн торгууль ногдуулж, барагдуулав.     

          Хүрсэн үр дүн: Барилгын салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилт 72.6%-тай байгаа бөгөөд барилга байгууламж, техникийн аюулгүй ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийн зөрчлийн арилгалт 2.83%, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, угсралт, ашиглалтын дотоодын хяналтын хэрэгжилт 0.19%, улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн биелэлт 4.34%-иар тус тус өссөн байна. 

          3.5.2 Эрчим хүчний хяналтын чиглэлээр:

          Цахилгаан эрчим хүч дамжуулах, хангах, түгээх тусгай зөвшөөрөлтэй 68 аж ахуйн нэгжээс 51 (75%)-д нь шалгалт хийж, 234 зөрчил илрүүлэн 161-ийг нь арилгуулж, 73 заалттай 20 албан шаардлага, 43 дүгнэлт, 26 зөвлөмж гаргаж, 3 аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 5600.0 мян.төгрөгийн торгууль ногдуулав. Эрсдэлийн үнэлгээ хийхэд 32 нь бага, 19 нь дунд эрсдэлтэй үнэлэгдлээ.

             Хүрсэн үр дүн: Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилт 80.9%-тай, техникийн аюулгүй ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийн зөрчлийн арилгалт 1.4%, дотоодын хяналтын хэрэгжилт 1.32%,  улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн биелэлт 4.91%-иар тус тус өссөн,

          3.5.4 Автозамын хяналтын чиглэлээр:   

Авто зам, замын байгууламжийн ашиглалтын 55  аж ахуйн нэгжид шалгалт хийхээс 50-д нь шалгалт хийхэд 37 нь бага, 10 нь дунд, 3 нь их эрсдэлтэй үнэлэгдэж, илэрсэн 112 зөрчлийг арилгуулахаар  112 заалттай 34 албан шаардлага хүргүүлж, 13 дүгнэлт, 2 акт гаргаж, 6 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд нийт 21570.0 мян.төгрөгийн торгууль ногдуулав.

          Хүрсэн үр дүн: Автозамын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт 90%-тай, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, угсралт, ашиглалтын зөрчлийн арилгалт 3.37%-иар, дотоодын хяналтын хэрэгжилт 3.37%-иар  өссөн байна.

          3.5.5  Автотээврийн хяналтын чиглэлээр:

          Тусгай үйлчилгээний 7 автобааз, ачаа тээврийн 21, авто үйлчилгээний 26 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэж, 591 зөрчлийг илрүүлэн 515 зөрчлийг арилгуулан 387 заалттай 48 албан шаардлага, 2 дүгнэлт гаргаж, 37 аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд нийт 1990.0 мян/төгрөгийн торгууль ногдуулж, барагдуулав. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 25 нь бага, 27 нь дунд, 2 нь их эрсдэлтэй үнэлэгдлээ.

          Хүрсэн үр дүн: Автотээврийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт 80.1%-тай,  дотоодын хяналтын зөрчлийн арилгалтын арилгалт 1.6%, хяналт шалгалтын  зөрчлийн арилгалт 1.7%, улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн биелэлт 1 %-иар өссөн.

          3.5.4 Хэмжилзүйн хяналтын чиглэлээр:

          Хэмжил зүйн хяналтын чиглэлээр 58 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, 17(29.3%) нь бага, 41(70.6%) нь дунд эрсдэлтэй үнэлэгдэж, 592 зөрчлийг илрүүлэн 506 зөрчлийг арилгуулж, 221 заалттай 54 албан шаардлага гаргаж, 18 аж ахуйн нэгж, иргэнд нийт 4560.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, барагдуулав.

          Хүрсэн үр дүн: “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилт 80.0%-тай, дотоодын хяналтын хэрэгжилт 4.5%, техникийн аюулгүй ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийн зөрчлийн арилгалт 1.07%, улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн биелэлт 15.2%-иар тус тус өссөн байна.

          3.5.5 Харилцаа холбооны хяналтын чиглэлээр:

          Мэдээлэл харилцаа, холбооны  сүлжээ ТӨК-ны харьяа  3 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 12 зөрчлийг илрүүлэн 8-ыг нь арилгуулж, 15 заалттай 3 албан шаардлага үйлдэж, 400.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж ав. шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд үнэлэгдсэн.

       Мэдээлэл харилцаа, холбооны  12 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийхэд бүгд  бага эрсдэлтэй  үнэлэгдсэн. Нийт 12 зөрчлийг илрүүлж, 5 заалттай 3 албан шаардлага үйлдэж, 2 аж ахуйн нэгжид 400.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж барагдуулав.

          Хүрсэн үр дүн: “Харилцаа холбооны тухай” хуулийн хэрэгжилт 85%, “Радио долгионы тухай” хуулийн хэрэгжилт 89%-тай, улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн биелэлт 20.0%-иар өссөн байна.

3.6 Хилийн боомтод хийгдэх хяналт шалгалтыг сайжруулан олон улсын хүний хөл хориот болон мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээрт зүйл улсын хилээр нэвтрэхээс сэргийлж, экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний хорио цээр, аюулгүй байдлыг хангуулна.

 

 

 

 

 

          3.6.  ЭКСПОРТ, ИМПОРТЫН ХЯНАЛТЫН ТАЛААР:

          Гүний гаалийн хяналтад эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж, байнгын хяналт шалгалтад давхардсан тоогоор 10684 аж ахуйн нэгж, байгууллага, 83 иргэний 320.534.83 тн, 27.493.290 ширхэг, 42336 литр, 45403 толгой мал амьтан, ургамал, бодис, бараа, бүтээгдэхүүн хамрагдсан байна.

Импортын хяналтаар: Улаанбаатар хот дахь 13 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн давхардсан тоогоор 9185 аж ахуйн нэгж, байгууллага, 79 иргэний 264.933.69 тн, 13.079.290 ширхэг, 42336 литр, 45403 толгой мал, бараа, бодис, бүтээгдэхүүн, түүхий эдэд хяналт шалгалт хийсэн.

          Импортын хяналт шалгалтыг хяналтын  чиглэл тус бүрээр авч үзвэл:

  • Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр нийт 360 аж ахуйн нэгж, байгууллагын импортолсон 6672.15 тн, 13.079.290 ширхэг, 45403 толгой мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн;
  • Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр нийт 845 аж ахуйн нэгжийн байгууллагын импортолсон 107.311.2 тн ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн;
  • Хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр давхардсан тоогоор нийт 2829 аж ахуйн нэгжийн импортолсон 97.122.0 тн бодис, бараа, бүтээгдэхүүн;
  • Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр давхардсан тоогоор нийт 3504 аж ахуйн нэгж, байгууллага, 79 иргэний импортолсон 109.566.8 тн бараа, бүтээгдэхүүн;
  • Эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр 1299 аж ахуйн нэгжийн 5.203.88 тн 2564 нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, урвалж оношлуур, сав баглаа боодол;
  • Байгаль орчны хяналтын чиглэлээр нийт 280 аж ахуйн нэгжийн 50.317.0 тн химийн хорт болон аюултай бодис, 68 аж ахуйн нэгжийн 2.292.0 тн тос тосолгооны материал

Экспорт: Тайлант хугацаанд экспортын хяналт шалгалтад  аж ахуйн нэгжийн хамрагдсан. 

Тайлант хугацаанд давхардсан тоогоор нийт 1499 аж ахуйн нэгж, 4 иргэний 55.601.14 тн, 14414000 ширхэг, түүхий эд, бодис, бараа, бүтээгдэхүүний экспортонд хяналт хийж, 1773 ширхэг экспортын гэрчилгээг баталгаажуулсан.

  • Экспортын хяналт шалгалтыг хяналтын чиглэл тус бүрээр авч үзвэл:
  • Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр давхардсан тоогоор нийт 901 аж ахуйн нэгж, байгууллагын экспортолсон 21.553.01 тн, 14414000 ш, 3 мл мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ачилтын үеийн шалгалтыг хийж, нийт 1300 дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулан шинжилгээний төлбөр 100.000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, нийт 1195 ш экспортын гэрчилгээг баталгаажуулсан.
  • Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр нийт 574 аж ахуйн нэгж, 4 иргэний экспортолсон 28.979.2 тн ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ачилтын үеийн шалгалтыг хийж, ургамлын эрүүл ахуйн 578 ш гэрчилгээг баталгаажуулсан.
  • Эрүүл ахуй, халдвар хамгаалал, стандарт чанарын хяналтын чиглэлээр 28 аж ахуйн нэгж, байгууллагын экспортолсон 900.1 тн хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн.
  • Эм биобэлдмэлийн экспортын хяналтаар Польш улс руу 1 аж ахуйн нэгжийн 19 кг эмэнд хяналт хийж, эрсдэлийн мэдээллийн сан бүрдүүлж ажилласан.

Нийт 12 иргэн, 52 албан тушаалтан, 32 аж ахуйн нэгжид 42.257.000 мян/төгрөгийн торгууль ногдуулж бүрэн барагдуулан, хугацаа дууссан 2 нэрийн, 18 л, 18143.6 төгрөгийн малын витамин, 2 аж ахуйн нэгжийн 3 нэр төрлийн 1.017.6 кг, 10.590.500 төгрөгийн алим, кофены үрийг хурааж устгуулахаар, импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй байх хуулийн заалтыг зөрчсөн “ГБТ трейдинг” ХХК-ийн БНХАУ-аас импортлосон 18.8 тн, 32.066.120 төгрөгний улаан лоолийн нухашийг улсын орлого болгуулахаар тус тус “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий нийслэлийн орон тооны бус зөвлөл”-д шилжүүлсэн.

Улсын ахлах байцаагчийн битүүмжилсэн 2 төрлийн нийт 475 кг кофены буурцагнаас зөвшөөрөлгүйгээр авч үрэгдүүлж дутаасан “Юбийн кофе хаус” ХХК-д 75.4 кг кофены буурцагны үнэ болох 901.335 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоож, төлбөрийг барагдууллаа.

 “Касс таун”, “Очмонгол”, “Цахиур” ХХК-иудын импортолсон, хугацаа дууссан 6 нэрийн 42318 литр, 25000 хайрцаг, 1093 кг 133.008.000 төгрөгийн янжуур тамхи, “Rice wine хэмисон макголли” цагаан будааны архи, шар айргийг гаалийн горимоор устгасан.

Шинжилгээний төлбөрт Мал эмнэлгийн төв лабораторид 242.079.400 төгрөгийн, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид 153.658.505 төгрөгийн, гэрийн тэжээвэр амьтны болон мал эмнэлгийн экспортын 1386 гэрчилгээг баталгаажуулж 16.870.000 төгрөгийн, нийт 402.607.905 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэн ажиллалаа.

            Хүрсэн үр дүн:  Хүн, малын хөл хориот өвчин, ургамлын хорио цээртэй хөнөөлт организм гүний гаалийн хяналтын бүсээр  дамжин тархаагүй болно.

            Импортлогч  аж ахуйн нэгжийн тоо 1211, экспортлогч аж ахуйн нэгжийн тоо 1033-аар өссөн.

Эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд эерэг сорьц илрээгүй, гүний хяналтын талбайгаас чөлөөлөгдөж, гүнээс нэвтэрсэн түүхий эд, бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан.

Замын-Үүд, Алтанбулаг боомтоос гүний хяналтад шилжүүлсэн бараа бүтээгдэхүүнд  хяналт шалгалт хийж, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангуулсан.

Хяналтын 6 чиглэлээр нийт 766 иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгуулсан нь өмнөх оноос 3.2%-иар өссөн.

Эрүүл ахуй, халдвар хамгаалал, мал эмнэлгийн хяналтын чиглэлээр 3 хяналт шинжилгээ хийж, удирдлагыг мэдээллээр хангасан.

Хяналтын 4 чиглэлээр 5 тандалт судалгаа, хяналт  шинжилгээ хийн  дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон.  

 

3.7 Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулж, болзошгүй цацрагийн ослоос урьдчилан сэргийлнэ.

 

 

 

 

          3.7.   ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТААР:

          Хэмжил зүйн хяналтын чиглэлээр 58 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, 17(29.3%) нь бага, 41(70.6%) нь дунд эрсдэлтэй үнэлэгдэж, 592 зөрчил илрүүлснээс 506 зөрчлийг арилгуулж, 221 заалттай 54 албан шаардлага гаргаж, 18 аж ахуйн нэгж, иргэнд нийт 4560.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, барагдуулав.

          Судалгаа шинжилгээ, хил гаалийн аюулгүйн үзлэг шалгалт, эмнэлгийн салбарт цацрагийн үүсгүүр, рентген багаж, тоног төхөөрөмж ашигладаг 95 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр зарласнаас 79 (83.1%)-д нь хяналт шалгалт хийж, 19(24.0%) нь их,  18(22.7%) нь  дунд, 42(53.1%)  нь бага эрсдэлтэй  үнэлэгдэж, давхардсан тоогоор 966 зөрчил илрүүлэн, 480 зөрчлийг арилгуулж, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 26 байгууллагын цацрагтай холбоотой үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоон, 9 байгууллагын цацрагтай холбоотой үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар сэргээж, 20 албан тушаалтанд 18.240.000 төгрөгийн торгууль ногдуулж, 309 заалттай 38 албан шаардлагыг хүргүүлсэн.  

          Хүрсэн үр дүн: 55 байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн сайжруулж, хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөлийг өмнөх оныхоос 5 хувиар, хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг бууруулсан түвшинг өмнөх оныхоос 4.4 хувиар, улсын байцаагчийн шийдвэрийн биелэлтийг 5%-иар нэмэгдүүлж, байгууллагуудын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал хангагдаж, цацрагтай ажиллагчдын нэмэгдэл шарлага гарах эрсдэлийг бууруулж, цацрагийн аюулгүйн нормын холбогдох хэрэгжилтийг хангуулж, байгууллагын дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлж, цацрагийн аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлсэн.

3.8 Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүнс болон эмийн аюулгүй байдлыг хангуулна.

 

 

 

 

Тайлант хугацаанд тус лабораторид  МХЕГ-аас батлагдсан нэгдсэн төлөвлөгөөт  болон  байгууллагын  удирдамжтай, төлөвлөгөөт хяналт шалгалтын, аж ахуйн нэгж байгууллагуудын  хүсэлтийн  шинжилгээ, хордлого гомдлын нийт 26819 сорьцонд 68931 үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 1806 сорьц буюу 6,7% нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна. Энэ нь өмнө оныхтой харьцуулахад сорьцын тоо 1856 (7,4%)-иар өссөн,  харин эрүүл ахуйн шаардлага хангаагүй сорьц 406 (18,4%)-иар буурсан байна

          Төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус 48 удирдамжын дагуу нийт 7 дүүрэг, чиглэлийн 2 хэлтсийн 72 байцаагчтай  хамтран ажиллаж, 17122 дээжийг шинжилгээнд хамруулсан.

Нийт 517.633.100 төгрөгний өртөгтэй шинжилгээг лаборатори хийж гүйцэтгэснээс төсөвт 322.940.506 төгрөгийг төвлөрүүлж,  187.617.600 төгрөгний төлбөргүй шинжилгээ буюу удирдамжтай шалгалтын, хордлого гомдол болон хүрээлэн буй орчны /хөрс, булаг, голын ус/ хяналтын шинжилгээг хийсэн. Ахуйн нэгж, иргэдийн 2378 хүсэлтээр 7821 дээжинд шинжилгээ хийн 260,131,600 төгрөгийг улсын төсөвт оруулсан байна.

2017 онд явуулын лаборатори 16 удаа, 16 шинжээч нийт 187 сорьцыг 202 үзүүлэлтээр шинжилсэнээс 13 сорьц эрүүл ахуйн шаардлага хангаагүй гарсан.

             Лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх ажлын хүрээнд:

Төв лабораторийн хүчин чадлыг сайжруулахаар холбогдох газруудад дараах төслүүдийг хүргүүлэн ажиллалаа. Үүнд:

    2016 оны сүүлээр Японы Сумитомо группт  НМХГ-ын Төв лабораторийн хүчин чадлыг сайжруулж олон улсын өнөөгийн түвшинд хүргэх төслийн дагуу төслийг хэрэгжүүлэх барилгын компаний төлөөлөгч, тоног төхөөрөмж суурилалтын компаниудын төлөөлөгч нартай уулзалт зохион байгуулав.

          НМХГ-ын Төв лабораторийн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн шинжлэх лабораторийн хүчин чадлыг сайжруулах 35 сая төгрөгний төсөвтэй төслийг бичсэн.

          Лабораторийн чанар хангалт: “Итгэмжлэгдсэнлабораториудын чадавхид тавигдах ерөнхий шаардлага “ISO/IEC 17025. Сорилт шалгалт тохируулгын арга, аргын баталгаажуулалтын дагуу өөр аргууд ашиглан гарсан үр дүнгийн харьцуулалт, лаборатори хоорондын харьцуулалт, стандартчилагдсан загвар ашиглан баталгаажуулалт хийх, үр дүнгийн хэмжлийн эргэлзээг үнэлэх аргуудыг ашиглан нийт 16 удаа лабораторийн чанар хангалтыг сайжруулах, шинжилгээний нарийвчлалыг өндөрсгөх, үр дүнг баталгаажуулах ажлуудыг хийсэн. Олон улсын ур чадварын тестэнд 1 удаа, ХАБҮЛЛ-оос илрүүлсэн ур чадварын тестэнд нийт 18 шинжээч 12 үзүүлэлтээр ур чадварын тестэнд  оролцож хангалттай сайн үнэлгээ авлаа.

          Хэвлэл мэдээлэл, цахим хуудсанд хүнсний аюулгүй байдлын талаар нийт 225 мэдээ мэдээлэл өгч,  иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл, сэрэмжлүүлгийг өөрсдийн page хуудас болон газрын web сайтаар  хүргүүлж ажилласан.

          Хүрсэн үр дүн: Итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлыг хангаж, орчин, хүнсний бүтээгдэхүүний чанар стандарт, эрүүл ахуй,  аюулгүй байдлын шинжилгээний түвшин баталгаажиж, чанартай хийж гүйцэтгэсэн.

          ХАБҮЛЛ-ийн шинжээч нартай харилцан туршлага судлан, хамтран ажиллаж, мэргэжил арга зүйгээр удирдан ажиллаж, зөвлөн тусалсан.

Итгэмжлэлийн хүрээг аюулгүйн үзүүлэлтээр өмнөх оныхоос 5%-иар өсгөсөн.         Итгэмжлэгдсэн төрийн, хяналтын нэгдсэн сүлжээ, хувийн өмчит лабораториудын сорилтын ур чадварыг үнэлэх хөтөлбөрт хангалттай сайн үнэлгээ авсан.

Хүнсний лабораториудын шинжилгээний үр дүнгийн мэдээллийн санг сорилтын үр дүнгээр бүрдүүлсэн.

          Хяналтын шинжилгээг түргэн шуурхай гүйцэтгэж, ард иргэдэд  шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх нөхцөл бүрдүүлсэн.

 

ДӨРӨВ. ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР

 

          2017 онд 2803 объектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр олон нийтэд зарласнаас 2640 (93%) объектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Зөвлөн туслах үйлчилгээний явцад илэрсэн зөрчил, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан 2640  зөвлөмж боловсруулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэн ажилласан.

          Хүрсэн үр дүн: Зөвлөн туслах үйлчилгээг хяналтын хуудсаар хийж цахим системд бүртгэлжүүлсэн нь зөвлөн туслах үйлчилгээний үр дүнг тооцох, эрсдэлийн түвшинд дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүллээ. /Хавсралт 1- График 1/

 

ТАВ. ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ТАЛААР

 

          2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 22 тандалт судалгаанаас 22 тандалт судалгааг 1107 объектод хийж, үр дүн, танилцуулгыг МХЕГ-т хүргүүлсэн.

             Хүрсэн үр дүн: Тандалт судалгааны үр дүнд хяналтын чиглэл бүрээр суурь судалгаатай болж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, төлөвлөлтийг зөв оновчтой хийх нөхцөл бүрдсэн.   

 

ЗУРГАА. ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААР

 

          2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 19 хяналт шинжилгээг 521 объектод хийж гүйцэтгэсэн байна.

          Хүрсэн үр дүн: Бүтээгдэхүүн, дотоод гадаад орчны аюулгүй байдлын түвшинг лабораторийн шинжилгээнд тулгуурлан тогтоосноор ард иргэд аюулгүй байдлын болон чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангагдах эрсдэл буурсан.

 

ДОЛОО. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТЫН ТАЛААР

 

          2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 30 урьдчилан сэргийлэх хяналт хийхээс 30 хяналтыг 10799 объектод хийсэн.

          Хүрсэн үр дүн: Нийслэлийн хүн амыг хоолны хордлого, хордлогот халдвар, мал амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин, гадаад орчны аюулгүй байдлаас үүсэх эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

НАЙМ. САЛБАРЫН СУРГАЛТЫН ТАЛААР

 

          2017 онд нийт 801 объектод 12 баталгаажуулах хяналт хийсэн.

          Хүрсэн үр дүн: Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг  сайжирч, бүтээгдэхүүний үйлчилгээний чанар дээшилж, эрсдэл буурсан үзүүлэлттэй байгаа нь сургалтын үр дүн юм.

 

ЕС. БАТАЛГААЖУУЛАХ ХЯНАЛТЫН ТАЛААР

 

2017 онд нийт 2341 объектод 39 салбарын сургалт зохион байгуулсан.

          Хүрсэн үр дүн: Хууль тогтоомж, стандарт, норм нормативын хэрэгжилт хангагдсан.

 

АРАВ. ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР

 

          НМХГ-аас 2017 онд нийт 1674 төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс  олон нийтийг хамруулан хийсэн томоохон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаас  дурдвал:

  1. МХЕГ-ын дарга, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын хамтран баталсан удирдамжаар ”Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхчлэгчдийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл шаардлагын хэрэгжилт”-д 7 согтууруулах ундааны үйлдвэр шалгахад 4 (57.1%) нь дунд, 3 (42.8%) нь бага эрсдэлтэй үнэлэгдэж, 3 аж нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох,1 аж нэгжийн тусгай зөвшөөрлийг түр түтгэлзүүлэх саналыг ХХААХҮЯ-д тус тус  хүргүүлсэн.
  2. “Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай ” НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 19-р тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар архи, согтууруулах ундаа худалдаалдаг 10827 худалдаа,  3367 нийтийн хоолны   газрын үйл ажиллагаанд 465 улсын байцаагч шалгалт хийж, тогтоолыг зөрчиж, архи согтууруулах ундаа худалдаалсан, түүгээр үйлчилсэн 13 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.
  3. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан борлуулагч, үйлчилгээ үзүүлэгч нийт 1514 аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагаанд  105 улсын байцаагч  хяналт шалгалт хийж,  3144 зөрчил илрүүлснээс 1985  (62.4%)-ийг  газар дээр нь арилгуулж, 119 аж ахуйн нэгж байгууллагад 806 заалтттай албан шаардлага хүргүүлж, бүтээгдэхүүн устгалын болон үйл ажиллагаа түр зогсоох 66 акт үйлдэн, 295 аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэнд 51.429.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан,  2901,0 мянган төгрөгийн тамхи, хүнсний бүтээгдэхүүнийг хурааж шилжүүлэн, зөрчилтэй  36 нэр төрлийн 781.7 мянган төгрөгийн  хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлж, зөрчлийг арилгуулан, болзошгүй эрсдэл, хордлогоос урьдчилан сэргийлж ажилласан.  Хууль тогтоомжийг сурталчлах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх  8 удаагийн сургалтыг 163 дотоод хяналтын ажилтнууд, иргэдэд зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
  4. Томуугийн өвчлөлтэй холбогдуулан НМХГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлд хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн 20 төв, нийт 41 эмнэлэгт хяналт шалгалт хийж, эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн тасгийн эмч, ажилчдад болон өвчтөний ар гэр, сахиуруудад халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.
  5. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу 79 саун, массажны газруудад хамтарсан шалгалт хийж, нийт 98 зөрчил илрүүлэн, 50 заалттай 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, 3 аж ахуйн нэгж, иргэнд 1880.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, хууль зөрчсөн 1 алжаал тайлах төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов.
  6. НМХГ, НБГ, НЗДТГ-тай хамтран нийслэлийн 197 ЕБС-иудад ”Үдийн цай ” хөтөлбөрийн эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцөлийн хэрэгжилтийг шалгахад 55 (27.9 %) нь бага, 136 (69.0%) нь дунд, 6 (5 %) нь их эрсдэлтэй, 159 сургуулийн цайны газрын хоол үйлдвэрлэлийг шалгахад 25 (15.7%) нь бага, 126 (79.2 %) нь дунд, 8 (5 %) нь их эрсдэлтэй үнэлэгдэж,  25 аж ахуйн нэгжид 135 заалт бүхий албан шаардлага, 197 зөвлөмж өгч, бүтээгдэхүүн хураах тухай 2 акт үйлдэн, 26 байгууллага, аж ахуйн нэгж, 9 албан тушаалтан,  иргэнд нийт 9.330.0 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан.  “Үдийн цай” хөтөлбөрийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар 150  аж ахуйн нэгжүүдийн тогооч нарт  Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн боловсролын газартай хамтран  сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгсөн.
  7. НМХГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа зөвшөөрөлгүй явуулж байгаа нийт 55 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил газартай холбоотой баримт бичгийг шалгаж, 45 зөрчил илрүүлж, зөрчил арилгуулах улсын /ахлах/ байцаагчийн 45 заалттай 22 албан шаардлагыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд, Нийслэлийн авто замын хөгжлийн газарт “НИТХ-ын 4/27 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх /Зогсоолын үйлчилгээ эрхлэхээр сонгогдсон аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих/ заалтыг хэрэгжүүлж ажиллах албан бичгийг тус тус хүргүүллээ.
  8. НМХГ-ын дарга, НБОГ-ын даргын хамтран баталсан удирдамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 142 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 74 аж ахуйн нэгжид 322 заалттай хамтарсан албан шаардлагыг хүргүүлж, 44 аж ахуйн нэгжид 31,6 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, 20 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар түр зогсоосон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 34 аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг шийдвэрлүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт саналыг хүргүүлж, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй, ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон, 3 жил газрын хэвлийг ашиглаагүй 95 тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын А/609 дугаар захирамжаар цуцалж, шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын хувьд нийслэлийн нутаг дэвсгэрт эвдрэлд орсон 74.2 га талбайгаас техникийн нөхөн сэргээлтийг 27 га буюу хувь 36.39%-д хийлгэсэн.
  9. НМХГ-ын даргын баталсан “Хүрээлэн буй орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 187 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдал, орчны тохижилт, газар эзэмшлийн байдалд Хот тохижилтийн газар ОНӨААТҮГ-тай хамтран шалгалтыг хийж, 15 иргэн, 100 аж ахуйн нэгжид хууль, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдэгдэл хүргүүлж, 27 заалт бүхий 9 албан шаардлага хүргүүлж, 1920.0 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан.
  10. Удирдах дээд байгууллагын шийдвэр, НМХГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу төв зам дагуу үйл ажиллагаа явуулж байгаа авто засвар авто, машин угаалгын нийт 139 иргэн, аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж, 40 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн 160 заалт бүхий 40 албан шаардлагыг хүргүүлж, 2 иргэн, аж ахуйн нэгжийн зуухны үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түр зогсоож,   140.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан. 
  11. Нийслэлийн Газрын албатай хамтран төвийн 6 дүүрэгт ил задгай автомашин худалдан борлуулж байгаа 69 иргэн аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж мэдэгдэл хүргүүллээ. Иргэний ахуйн, орон сууц, аж ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээний гэх мэт зориулалтын газарт автомашин худалдан борлуулсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, 50 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. 
  12. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийх ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын дагуу Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын байгууламж, хөрсний усны шугам сүлжээний ашиглалт, булаг шандын ус хальсан, мөстсөн байдалд хамтарсан хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн төвийн 6 дүүргийн Засаг даргад албан бичгийг хүргүүлж, хамгаалалтын байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангуулан, үерээс урьдчилан сэргийлэх  талаар аж ахуйн нэгж, иргэдэд  зөвлөмж хүргүүлж  хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг, сурталчилгааг хийлээ.
  13. Байгаль орчны хяналтын чиглэлээр 267 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмшилтийн байдалд шалгалт хийж, газраа хэтрүүлэн хашсан 29 иргэн аж ахуйн нэгжийн хашааг чөлөөлүүлэн, 161 албан шаардлага хүргүүлж 65880.0 мянган төгрөгийн торгууль ногдууллаа.
  14. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгуультай холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг Даргын А/500 дугаартай захирамжийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд 550 улсын /ахлах/ байцаагчид 9 дүүргийн 152 хороонд үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг худалдаа, хоол үйлдвэрлэлийн 15069 аж ахуйн нэгжид  хяналт тавьж ажилласан. 
  15. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/669 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, барилга газар шорооны ажил гүйцэтгэсэн 30 аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, зураг төсөл нь баталгаажаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, барилгыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан, барилгын газар шорооны ажил эхлүүлээд 2 буюу түүнээс дээш жил ямар нэг ажил гүйцэтгээгүй, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил гүйцэтгэж барилгын ажлыг эхлүүлсэн 9 аж ахуйн нэгж, иргэдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах, хуулийн байгууллагад шилжүүлэх, газар ашиглах, эзэмших эрхийг хүчингүй болгох, барилгыг албадан буулгуулах, газар чөлөөлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох газарт даалгасан.  
  16. Сонгинохайрхан, Хан–Уул дүүрэгт дүүрэгт шүлхий өвчин гарсантай холбогдуулан  хорио цээрийн бүсэд болон авто тээврийн  шалган нэвтрүүлэх 8 товчоонд мал эмнэлэг, ургамал хорио цээр, байгаль орчин, эрүүл ахуй, хүнсний чиглэлийн 125 улсын  байцаагч ажиллаж, 35 өрхийн 415 толгой мал, 172 гахай, устгуулж, нийт 534 мянга 804 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн, малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт, нийлүүлэлт, зарцуулалтад хяналт тавьсан.
  17. Хан-уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 23 түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалсан  13 нэр төрлийн 609.0 мянган төгрөгийн тамхийг улсын орлогод оруулахаар хураан авч зөрчлийг арилгуулсан. НМХГ-ын даргын мэдэгдэлийг 375 түргэн үйлчилгээний цэгт хүргүүлж, сургууль цэцэрлэгийн ойролцоох түргэн үйлчилгээний цэгээс гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх талаар олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж, хэвлэл мэдээллээр сурталчилсан. Нийслэлийн газрын алба, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран 6 дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй 303 түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэн шилжүүлсэн.
  18. Монгол Улсад мөрдөж байгаа стандартын бат бэхийн шаардлага хангаагүй 152 шуудай “Менгао” нэрийн хуурамч цемент, мөн барилгын материалын томоохон зах, худалдааны төвүүдэд худалдаалж байсан чанарын шаардлага хангахгүй “Монцемент” нэрийн 44 шуудай цементийг тус тус хураан авч битүүмжлэн устгалд шилжүүлсэн байна.
  19. Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах Скифсак ХХК-ны агуулахад хяналт шалгалт хийж хадгалалтын хугацаа дууссан 45 нэр төрлийн 26,8 сая төгрөгийн үнэ бүхий 1440 кг чихэр, 2.4 тонн хүнсний бүтээгдэхүүн, “Баясах хульж” ХХК-с ирүүлсэн гомдлын дагуу худалдааны талбай түрээслэгч 12 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 159 ширхэг, 179700 төгрөгийн хуурамч Дашида нэрийн бүтээгдэхүүн болон 3 нэр төрлийн 276 ширхэг, 1.469.900 төгрөгийн хатаамал жимсний чихрийг улсын байцаагчын актаар хураан авч, устгалд шилжүүлэн, 13 иргэнд 5.550 сая төгрөгний торгуулын арга хэмжээ авч,зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага  хүргүүлсэн.
  20. Агаарын бохрдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах бүсийн дэглэмийг мөрдүүлэх хүрээнд 138 хорооны 3350 объектод 151 улсын байыцаагч хяналт хийж, 798 албан шаардлага, 4674 мэдэгдэх хуудас өгч, 336 объектын үйл ажиллагаа зогсоож, 45,2 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, 45 удаа сургалт зохион байгуулж, 10274 зөвлөмж, гарын авлага, зурагт хуудас, сэрэмжлүүлэг хийн олон нийтэд сурталчилсан байна. 33 халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбуулан, 1311 энгийн зуухыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 1437 энгийн зуухыг стандартын шаардлага хангасан зуухаар солиулж, 23 том оврын зууханд шүүлтүүр, үнс баригч тавиулж, 181ашиглалтын хугацаа хэтэрсэн жижиг оврын автобусыг ашиглахыг зогсоож, 42 стандартын шаардлага хангахгүй том оврын автобусыг засвар үйлчилгээ хийлгэсэн.

 

САНААЧЛАН ХИЙСЭН ҮР ДҮНТЭЙ АЖИЛ:

  1. Орон нутгийн төсвөөс 30 сая төгрөгөөр болон өөрсдийн нөөц бололцоогоор НМХГ-ын 1, 2, 3, 4-р давхрын нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөө, угтах, үйлчилгээ, шуурхай алба, 20 албан тасалгааг засварлан, мал амьтан, тэдгээрийн гаралтай экспортын гэрчилгээ олгох нэг цэгийн үйлчилгээг бий болгож, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагын хамтын ажиллагааны хүрээнд 35 мал эмнэлгийн хяналтын байцаагчдыг 13748.0 сая төгрөгний дүрэмт хувцсаар, авто тээврийн шалган нэвтрэх товчоодыг 29898.0 сая төгрөгний 2 тоноглогдсон зөөврийн ажлын байраар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас 29850,0 сая төгрөгний тавилга, компьютерээр хангаж, ажилтан албан хаагчид ая тухтай орчинд ажиллах, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх нөхцөлийг сайжруулан ажилласан.
  2. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн орон сууцны зориулалттай 62 барилгын ашиглалтын төлөв байдалд шалгалт хийж ашиглалтын шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй болсон барилгуудад улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн “Орон сууцны байшингийн ашиглалтыг хориглох тухай” улсын ахлах байцаагчийн шийдвэр гаргуулж барилгын жагсаалтыг Нийслэл, дүүргүүдийн Засаг дарга нарт хүргүүлэв.
  3. Зөвшөөрөлгүй, авто зам дагуух орц, гарц, явган хүний зам, инженерийн худаг  хааж барьсан Баянгол, Хан-Уул, дүүргийн нутаг дэвсгэрт  байрлалтай үйлчилгээний төв, үйлдвэрийн барилгын өргөтгөл, орон сууцны 3 барилгыг  буулгуулан  анхны төлөв байдалд оруулж,  явган хүний гарцыг чөлөөлж, инженерийн шугам сүлжээний худгуудад засвар үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлсэн.
  4. 4. Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан хашаа хатгасан 227 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийн мэдэгдэл, албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, захиргааны хариуцлага тооцон, 27 иргэн, байгууллага хашааг татуулж зөрчлийг арилган зөрчлөө арилгаагүй иргэн, аж ахуйн нэгжийн хашааг албадан буулгах талаар албан бичгийг нийслэл, дүүргийн Газрын албанд хүргүүлж, нийтийн эзэмшлийн талбайг  зориулалтаар нь ашиглаж, авто зам, явган хүний нэвтрэх урсгалуудыг нээж, нийслэл хотын өнгө үзэмж, орчны тохижилтыг сайжруулсан. Мөн Нийслэлийн авто замын 6 байршилд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч хавтанг тавиулсан.
  5. Хөдөө аж ахуйн их сургуулийн 150 оюутнуудтай хамтран Туул гол дагуух Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж,  ЕБС-ийн 10-14 насны сурагчдын дунд “Хог бол баялаг” сэдэвт хог хаягдлаар хийсэн бүтээлийн уралдаан зарлан дүгнэж, 40 сургуулийн 1600 гаруй сурагчийг хамруулсан.
  6. “УБЦТС” ТӨХК-тай хамтран Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн шаардлага хангахгүй байгаа цахилгаан хангамжийг стандартын шаардлагад нийцүүлэн, ерөнхий оруулгын самбар, хөдөлмөрийн танхимын хуваарилах самбар, цахилгаан дамжуулах утсыг сольж шинэчлэн тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааг ханган, багш, сурагчдын аюулгүй орчинд ажиллах, сурах нөхцөлийг хангуулан, Баянзүрх дүүргийн хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл” төвийн 1 өрөөг иж бүрэн тохижуулж, амьдрах орчныг сайжруулсан.
  7. 7. “Цацрагийн үүсгүүр ашиглаж, хадгалж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын цацрагийн анхааруулах санамж тэмдэг, уриалгыг байгууллагуудад байрлуулж, цацрагийн аюулгүй ажиллагааны соёлыг сурталчилж, Ерөнхий боловсролын сургуулиудын 608 сурагчдад цацрагийн хэрэглээ, ач холбогдол, аюулгүй байдлыг таниулан ионжуулагч цацрагаас өөрийгөө болон найз нөхөд, гэр бүлээ хамгаалах энгийн аргыг зааж сургасан.
  8. Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, БСШУСЯ, хүүхэд хамгааллын холбогдох агентлаг, цагдаагийн байгууллагын 300 гаруй удирдах албан тушаалтнууд оролцсон “Хүүхдийн хөгжил-Ээлтэй сургалтын орчин-Сүхбаатар дүүрэг” сэдэвт зөвөлгөөнийг зохион байгуулан, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагуудын одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, боловсрол, сургалтын байгууллагууд хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зөвлөмжийг гаргалаа.
  9. Монгол Улсын Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, нийт улсын байцаагчдад ажлын хариуцлага, сахилга дэг журам, гүйцэтгэл үр дүнг сайжруулах талаар мэдээлэл хийж, нийт албан хаагчид “Ёс зүй мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.
  10. Албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээрСургалтын материал боловсруулах уралдаан”-ыг зарлан, 10 шилдэг видео, цаасан хэлбэрийн сургалтын материал, ном, гарын авлагыг шалгаруулан, шагнаж урамшуулсан.

 

АРВАН НЭГ. ДҮГНЭЛТ, ҮР ДҮН

 

  1. 2017 онд НМХГ-ын хэмжээнд 5039 төлөвлөгөөт шалгалт, 2803 төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөснөөс 4515 (89.6%) төлөвлөгөөт шалгалт, 2639 (93%) зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. /Хавсралт-1, График 1/
  2. 2017 онд 1208 объектод давхардсан тоогоор 1674 төлөвлөгөөт бус шалгалт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 буюу 3.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. /Хавсралт-1, График 2/
  3. 2017 онд улсын байцаагчдын үйлдсэн албан шаардлагын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.9%-иар, торгууль 38.2%-иар, нөхөн төлбөр 2.7 дахин, улсын орлого болгосон эд зүйлсийн дүн 12.5%-иар өссөн бол хурааж устгасан эд зүйлсийн дүн 3.4 дахин, улсын байцаагчдын үйлдсэн дүгнэлт 37.1%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна. /Хавсралт-2, График 5, 6, 8, 9,10/
  4. 4. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад илрүүлсэн зөрчил 4481 (9%)-иар, арилгуулсан зөрчил мөн 1868 (5.5%) хувиар өссөн байна. /Хавсралт-2, График 11/
  5. Зөрчил гаргасан 381 байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлөө арилгасан 138 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сэргээсэн нь өмнөх оноос үйл ажиллагааг түр зогсоосон аж ахуйн нэгжийн тоо 3.8 хувиар, үйл ажиллагааг сэргээсэн аж ахуй нэгжийн тоо 1.5 хувиар тус тус өссөн байна. /Хавсралт-2, График 7/
  6. Хяналт шалгалтаас гадна иргэдэд хууль тогтоомжийг сурталчлах, сургалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, зөвлөмж, мэдэгдэл хүргүүлэх зэрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10%-иар нэмэгдсэн нь эрх зүйн зөрчил, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
  7. Хяналтын ажлын үр дүн, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж олон нийтэд хүргэсэн мэдээ мэдээллийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин нэмэгдэж, мэдээллийн ил тод байдлыг хангаж, иргэдийг осол, аваар хордлого, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
  8. Зөвшөөрөлгүй, эзэмшил газрынхаа хэмжээг хэтрүүлэн газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн хашааг татуулах, нийтийн эзэмшлийн гарц, зам, талбай хааж барьсан барилгыг буулгуулах, чөлөөлөх, ашиглагдаагүй ухсан нүхийг булуулах, үерийн далан сувгийн ашиглалтыг сайжруулах зэргээр авсан арга хэмжээ нь нийслэлийн өнгө үзэмж, орчныг тохижилтыг сайжруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулсан.
  9. Халаалтын зуухуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбуулж, энгийн зуухыг цахилгаан халаагуурт шилжүүлэн, стандартын шаардлага хангасан зуухаар солиулж, том оврын зууханд шүүлтүүр, үнс баригч тавиулж, ашиглалтын хугацаа хэтэрсэн жижиг оврын автобусыг нийтийн тээврийн  үйлчилгээнээс хасаж, шаардлага хангахгүй том оврын автобусанд засвар үйлчилгээ хийлгүүлж, Улаанбаатар хотын хөрсний бохирдлын түвшинг тодорхойлон, ундны усны эх үүсвэрт шинжилгээтэй хяналт шалгалт хийсэн нь агаарын чанарыг сайжруулах бүсийн дэглэмийг мөрдүүлж, агаар, орчны бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлсэн ажил болсон.
  10. Улсын байцаагчдын үйлдсэн баримт бичиг болон хэлтсүүдийн дотоод үйл ажиллагаанд дүн шинжилгээ, үнэлгээ хийж гарсан алдааг засуулан, дүгнэлт, зөвлөмж гаргаж, улсын байцаагчдын ажлыг сар, улирал, хагас жилээр дүгнэн хариуцлага тооцон ажилласан нь ажлын гүйцэтгэл, үр дүн, сахилга, хариуцлагыг сайжруулсан.
  11. Урт, богино хугацааны зорилтод болон мэргэшүүлэх гадаадын сургалтад хамрагдсан албан хаагчын тоо өмнөх оны мөн үеэс 73%-иар өссөн нь албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн үзүүлэлт болсон.
  12. Шилэн хяналтын цахим системийн мэдээлэлд тулгуурлан хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг сар бүр төлөвлөн, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, тухай бүр засан сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь хяналт шалгалтын төлөвлөлт, гүйцэтгэлийг ил тод болгож, нэгжийн үйл ажиллагааны төлөвлөлт, ажлын хариуцлага сайжирч, төлөвлөлт, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцох нөхцөл бүрдсэн.
  13. 2017 онд эрсдэлийн үнэлгээ хийсэн объектын тоо өмнөх оныхоос 22200 объектоор буюу 1.9 дахин өссөн байна.  /Хавсралт-1, График 4 /
  14. Байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны Б/26 дугаар “Бүтэц, орон тоо, зохион байгуулалт шинэчлэн батлах тухай” тушаалаар 99 албан хаагчийг сэлгэн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Хөдөлмөрийн хяналт, барилгын техникийн хяналтын улсын /ахлах/ байцаагчдын орон тоог батлан 14 хөдөлмөр, барилга техникийн хяналтын улсын байцаагчдыг томилон ажиллуулсан нь төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид ойртуулж,  өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
  15. Орон нутгийн төсөв, өөрсдийн нөөц бололцоогоор НМХГ-ын байр, өрөө тасалгаануудад засвар үйлчилгээ хийж, мал амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох нэг цэгийн үйлчилгээг бий болгож, мал эмнэлгийн хяналтын байцаагчдыг ажлын хувцас, авто тээврийн шалган нэвтрэх товчоодыг тоноглогдсон зөөврийн ажлын байраар хангаж ажилтан албан хаагчид ая тухтай орчинд ажиллах, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх нөхцөлийг сайжруулан ажилласан.

АРВАН ХОЁР. ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛ

 

          2017 оны үйл ажиллагааны тайлан, хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр дараах саналыг дэвшүүлж байна. Үүнд:

  1. Бодлогын түвшинд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай хяналт шалгалтын явцад тулгамдаж байгаа асуудлын талаар
  • Хууль сахин биелүүлж даган мөрддөг бизнесийг нийгэмд сурталчлах, нөлөөллийг нэмэгдүүлэх, туршлагыг дэлгэрүүлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, хууль сахин биелүүлэлтийн хандлагыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулан хэрэгжүүлэх, хяналтын чиглэл бүрээр хууль сахин биелүүлэхэд тулгарч байгаа саад бэрхшээл, шалтгаан, хууль сахин биелүүлэх зан үйл, хандлагад судалгаа хийх;
  • Сүүлийн 3 жилд их эрсдэлтэй үнэлэгдсэн аж ахуй нэгж, байгууллагуудад дүн шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гарган  хамтран ажиллаж, үр дүнг тооцон нийгэмд сурталчилах;
  • Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай багаж, техник хэрэгсэл /хэмжилтийн багажууд, зөөврийн компьютер, зургийн аппарат, диктафон, бусад/-ийн хангамж хүрэлцээг сайжруулах;
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаар мэдээллийн санд бүртгүүлж буй аж ахуйн нэгж, иргэний бүртгэлийн системийн үр дүнг тодорхой хардаг, судалгаа авах боломжтой болгох;
  • Шинжилгээнд хамруулсан импортын бодис, бараа бүтээгдэхүүний хариуг гартал битүүмжлэн хадгалах стандартын шаардлага хангасан агуулахтай болох
  • Гүний хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа “Шийтгэлийн хуудас”-ыг гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгийн жагсаалтад оруулах асуудлыг ГЕГ, Улаанбаатар хотын Гаалийн газарт санал тавьж хамтран шийдвэрлэх;
  • Эрсдэл ихтэй үйлдвэрийн газруудын ажилчдын хэрэглэж буй ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанар, үр дүнгийн техникийн үзүүлэлтийг шалгах лабораторийн асуудлыг шийдвэрлэх;
  • Улсын төсөвт оруулж байгаа Лабораторийн орлогоос тодорхой хувийг лабораторид шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, шинжилгээний шил сав урвалж бодис, тэжээлт орчин худалдаж авахад хуваарилдаг болгох саналыг тавьж  шийдвэрлүүлэх;
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, НМХГ-ын Нэгдсэн төв лабораториудын шинжилгээний үзүүлэлт, хүчин чадлыг нэмэгдүүлэх, барилгын материалын болон вирусын лабораторитой болох;
  • Хилийн мэргэжлийн хяналтын газраас төмс, хүнсний ногооны үр, ургамал хамгаалах химийн бодис импортлогч аж ахуйн нэгжүүдийн нэр, импортоор оруулсан бүтээгдэхүүний мэдээллийг НМХГ, дүүрэг дэх МХХ-дүүдэд хүргүүлдэг байх ;
  • Шилэн хяналтын цахим системийг хялбаршуулах, боловсронгуй болгох, цахим системд улсын бүртгэлтэй объектын бүртгэлийг нэмж, эрсдэлийн үнэлгээг жилийн турш тогтмол хийх боломжтой болгох;
  1. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалах, хэрэглэж дуусах хугацаа, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн борлуулсан тохиолдолд авах арга хэмжээний зохицуулалт байхгүй байгааг Хүнсний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг, ХХААХҮЯ -нд уламжлах;
  • Хүнсний нарийн ногооны техникийн шаардлага стандартыг шинэчлэх, хүлэмж, зоорийн бүтэц, зохион байгуулалтанд тавигдах техникийн ерөнхий шаардлагын стандарт шинээр боловсруулах ажлыг үйлдвэрлэгчид болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
  • “Ургамал хамгааллын тухай”, “Таримал ургамлын үр сортын тухай” хуулиудын нэмэлт өөрчлөлтөд нийслэл, хөдөө орон нутгийн байцаагчид болон салбарын холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан хэлэлцүүлэг хийх;
  1. Ажиллагсдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах талаар:
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд эрсдэлийн удирдлагаар мэргэшсэн мэдлэг, чадвар бүхий улсын байцаагчдыг нэмэгдүүлэх үе шаттай арга хэмжээ авах;
  • Улсын байцаагчдыг хуулийн мэдлэг, мэргэжлийн чадавхыг сайжруулах сургалтад хамруулах, хуулийн байгууллагуудтай хамтран мэдээлэл, туршлага солилцох ажлуудыг хийж гүйцэтгэх;
  • Улсын байцаагчдыг гадаадын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын үйл ажиллагаа, болон техник технологийн хөгжилтэй танилцуулах, туршлага судлуулах;
  • Шинэ улсын байцаагч, 5, 10, 15 жил ажилласан улсын байцаагч нарт зориулсан сургалтын модуль боловсруулах, кредит хангуулах сургалтад үе шаттайгаар хамруулах;
  • Улсын байцаагч, ажилтнуудын өгүүлэл, нийтлэл, болон ном, сургалтын гарын авлага бичиж боловсруулсан болон асуудал дэвшүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гаргасан оновчтой саналыг үнэлэх, ажилтнуудын мэргэжил, мэдлэгийн өсөлтийн цахим сан бий болгох;
  • Улсын байцаагчдад зуслангийн газар олгох боломжийг судлах;
  • Ажлын нөхцөл нь хэвийн бус нөхцөлд хамаарагдах улсын байцаагчдад нэмэгдэл олгох, болон эмчийн үзлэгт жил бүр хамруулахад дэмжлэг үзүүлэх асуудлыг судлах
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь тоосжилт, химийн бодисын ууршилт, дуу шуугиан ихтэй, чийгтэй, хүйтэн гэх мэт хэвийн бус нөхцөлд ажиллагсадтай адилхан нөхцөлд ажиллаж, үйлдвэрийн хорт нөлөөлөлд өртдөг. Иймээс хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн ажлын байрны зураг авалт хийж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд оруулах саналыг судлах;

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *