ТӨВ ЛАБОРАТОРИЙН АЛБАН ХААГЧДАД ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

 

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсээс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторийн менежер, шинжээчдэд мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор цацрагийн хяналтын түүхэн хөгжил, эрх зүйн орчин, хяналтын хүрээ, сүүлийн жилүүдэд хийгдсэн хяналт шалгалт, үүний дотроос хүн амын шарлагын хяналт, хүнсний бүтээгдэхүүний цацрагийн аюулгүй байдлын талаар “Цөмийн болон цацрагийн хяналт” сэдэвт сургалтыг тус лабораторийн хурлын зааланд зохион байгуулж, сонирхсон асуултуудад хариулт өгсөн.

Мөн ирэх онд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлж, хамтран ажиллах санал солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *