“ИОНЖУУЛАГЧ ЦАЦРАГИЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ, ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу Аюулгүйн үзлэг шалгалтын рентген төхөөрөмж дээр ажиллаж буй Төрийн тусгай хамгаалалтын газрын Төрийн ордны хамгаалалтын албаны нийт 79 албан хаагчдад “Ионжуулагч цацрагийн тухай үндсэн ойлголт, цацрагийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

      Сургалтаар ионжуулагч цацраг түүний төрөл, хэрэглээ, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал болон аюулгүйн үзлэг шалгалтын рентген төхөөрөмж дээр ажиллах үед цацрагийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар мэдээлэл өгч, харилцан ярилцсан ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *