НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРЭГТ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДСЭН ТУХАЙ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

МХЕГ-ын даргын баталсан 01/27 тоот удирдамжийн дагуу Нийслэлийн 9 дүүрэгт Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтанд худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 432 иргэн аж ахуйн нэгж хамрагдсанаас нийт 422 зөрчил илрүүлж 276 зөрчлийг арилгуулж ажиллалаа. 

Илэрч буй зөрчлийн дийлэнх хувийг хугацаа дууссан болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.

Тухайлбал: Нарантуул трейд ХХК-ийн Наран туул олон улсын худалдааны төв, Батсервис ХХК, Орхон худалдааны төв, Буурал сутай ХХК-ийн Хороолол хүнсний зах, Итгэлтбилэг трейд ХХК-ийн Таван эрдэнэ хүнсний захуудын түрээслэгчдийн худалдаалж байсан хүүхдийн төрөл бүрийн тоглоомон чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихэр, кремтэй кекс зэрэг бүтээгдэхүүн, мөн зоогийн газруудад хаяг шошгын зөрчилтэй хоол амтлагчуудыг хэрэглэж байгаа зөрчил нийтлэг илэрч байна.

           Зөрчил арилгуулахаар нийт 2 албан шаардлагыг хүргүүлж 3 аж ахуйн нэгжид 1700.0 мянган төгрөгийн торгууль шиитгэвэр оногдуулаад байна.

Хяналт шалгалтад хамрагдсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад “Шинэ жилийн баярын үер болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг өгч  болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.