2018 ОНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ ОЛОН НИЙТЭД ЗАРЛАЛАА.

2017 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  давхардсан тоогоор 44603 обьектод эрсдэлийн үнэлгээ хийсэн байна.

 

2018 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэмжээнд нийт 2904 обьектод шалгалт, 2070 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр олон нийтэд зарлалаа. Өмнөх оноос хяналт шалгалт 3.2%-иар буурч, зөвлөн туслах үйлчилгээ 5%-иар өссөн байна.

 

Аж ахуйн нэгж, байгууллагууд ирэх онд Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдах эсэхээ ЭНДЭЭС үзнэ үү. 

Хяналт шалгалтын объектын эрсдэлийн ангилалд хамаарах объектын жагсаалт баталсан Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаар тушаалыг ТАТАЖ авна уу.

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөө баталсан МХЕГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн A/199 дугаар тушаалыг ТАТАЖ авна уу.