НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2012-2017 онд “Согтууруулах ундаа үйлдвэрлэгч 65, импортлогч, худалдаа, үйлчилгээ эрхлэгч  14194,    “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулагч, гадаадаас импортлогч 3 аж ахуйн нэгжид   хяналт шалгалт хийж, хууль бус мод бэлтгэл болон ангийн шалгалтыг 51 удаа,  үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагаар 162 удаа ажиллаж, нийт 230 зөрчлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүллээ.

       Давхардсан тоогоор нийт 19735 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 5514 зөрчил илрүүлэн 3967 буюу 71.9 хувийг арилгуулж, илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийт 136.096.800 төгрөгийн торгууль, шийтгэвэр ногдуулсан байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд  152 газрын архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг албан тоотоор хүргүүлж шийдвэрлүүллээ.

       Нийслэлийн хэмжээнд 2017 оны байдлаар согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх 44 аж ахуйн нэгжээс  24 үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулж байна.   Хүнсний худалдааны 5262 газрын 3767 буюу 71.5, нийтийн хоол үйлдвэрлэлийн 2946 газрын 2400 буюу нь 81.4, нийт 6167 газар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй байна.

            НИТХ-ын 2017 оны 19 тоот “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай“  тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд   465 улсын байцаагч, ажилтан, албан хаагчид  9  дүүргийн  хэмжээнд давхардсан  тоогоор архи, согтууруулах ундаа худалдаалдаг 10827,  нийтийн хоолны   3367 газарт хяналт шалгалт хийлээ.

               Засгийн газрын тогтоолгүйгээр үйлдвэрлэлийн байршил өөрчилсөн, бүртгүүлсэн хаяг дээр  өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулсан, ажлын байргүй, зөрчлөө арилгаагүй 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ХХААЯ-нд хүргүүлсэн. Үүнд спиртийн 1, архины 6, ликёрын 1, шар айрагны 3 үйлдвэр  байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 дүгээр тогтоолыг зөрчиж,   архи согтууруулах ундаа худалдаалсан, түүгээр үйлчилсэн 13 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсан.

Хугацаа дууссан 51 нэр төрлийн 4663 шил, 92.615.210 төгрөгийн архи, согтууруулах ундааг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 112 нэрийн 4522 шил, нийт 31.306.490 төгрөгийн архийг улсын орлогод оруулахаар улсын /ахлах/ байцаагчийн акт тогтоон, “Захиргааны журмаар эд зүйл  хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-д шилжүүлэн ажилласан байна.Монгол улсад 21 наснаас дээш 1924885 хүн оршин сууж байгаагаас 1 хүнд 8.5 литр архи, дарс, 47.2 литр шар айраг ногдож байна. Насанд хүрэгчдийн 39 хувь нь архинд донтох эмгэгтэй нь тогтоогджээ.  Улсын хэмжээнд архины үйлдвэрийн тоо буурч байгаа боловч  архины худалдаа, үйлчилгээний газрын тоо хэмжээ нэмэгдсээр байгаад анхаарах шаардлагатай байна. Архины үйлдвэрүүд нэг жороор үйлдвэрлэсэн, ижил хэмжээний хатуулагтай архиа олон төрлийн хаяг, шошготойгоор өөр нэр өгч үйлдвэрлэн борлуулж, хэрэглэгчид, худалдан авагчдыг төөрөгдүүлж байгаа байдалд эрх зүйн талаас нь зохицуулсан зохицуулалт дутагдалтай байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн захиргааны шийтгэл оногдуулах хэмжээ нь Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хамгийн өндөр хариуцлагын заалтаас 57-72 дахин бага байгаа нь хариуцлагын хөшүүрэг болж чадахгүй байна.